Нийслэлээр дүүрэн эрээн мяраан, олон хэлийн хаягтай байгууллага бий. Хотын дарга Э.Бат-Үүл үүнийг цэгцлэхгүй байгаа тухай жиргээчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид алтан хошуу өргөжээ. Хаягийг зөвхөн кирилл монгол хэлээр бичиж байх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраар хэлэлцээд авсан. Үүнийг батлахгүй удаж байгаад иргэд бухимдсан бололтой. Ерөнхийлөгч тэдэнд “Өөрт нь хэл, ухаантай хүн нэгийг бодох байлгүй. Би хэвлэлээр, ядарсан хүнээр, үгээр оролдохгүй гэсэн өөрийн зарчимтай” хэмээсэн хариу өгчээ.