Эрх мэдэл, хийх ажлын хуваарилалт алдагдсан хэмээн манай төрийн тогтолцоог шүүмжилдэг. Үнэхээр ч УИХ нь сумын ИТХын хийх ёстой ажлыг “хамж” аваад, ахуйн ажилд нь хутгалдаад сууж байж болохгүй. Гэвч иргэд нь ийм сэтгэлгээгээр хандаад сурчихсан, төр нь ч тулга тойрсон ажилд оролцоод дадчихжээ. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар өөрийгөө шатаасан хэрэг энэ долоо хоногт шуугиан тарив. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэр энэ асуудлыг нэг нь хөндсөн юм. Хяналтын бичлэг алга болсон, холбогдох хүмүүс нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй байна гэсэн сэтгүүлчид сайд “Бичлэг алга болсон гэсэн детектив маягийн юм яриад байгаа. Үнэхээр тэнд мэдээлэл дарсан юм бол төрийн байгууллага иргэдэд ил тод байх ёстой гэсэн зарчмыг биелүүлээгүй удирдлагыг нь солих хэрэгтэй. Ингэхээр л төрийн албан хаагчдыг халлаа, солилоо гээд намайг буруутгадаг. Ер нь би ямар манаач биш. Бүх зүйлд оролцоод байж чадахгүй шүү дээ” хэмээн хариулсан юм.