Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад өндөр дээд хэмжээний албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Өнгөрсөн оны сүүлчээр тус улсын 96 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон тэрбээр энэ албан тушаалыг хашиж буй хамгийн залуу эрхэмд тооцогдож байгаа. Ерөнхий сайдын албаа авсны дараах айлчлалуудын тэргүүн эгнээнд Монгол Улсыг багтаасан нь гадаад харилцаандаа манай орныг чухалчлан, өндөр ач холбогдол өгч буйг харууллаа. Шинзо Абэгийн Монголд хийж буй энэхүү анхны айлчлал нь Японы Ерөнхий сайдын хувьд долоон жилийн дараа болж буйгаараа онцлог юм.
“ЭРЧ” САНААЧИЛГА ДЭВШҮҮЛЛЭЭ
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамт Япон, Монголын хамтын ажиллагааны шинэ үеийг бий болгохоор зорьж буйгаа айлчлалын анхны уул залтынхаа үеэр илэрхийлсэн. Ингэхдээ эрх чөлөө, ардчилал, энхтайван, харилцан туслалцах гэсэн гурван үзэл санаагаар хоёр орны харилцааг хөгжүүлэх санал дэвшүүлж, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгав. Өөрөөр хэлбэл, энэ нь 2010 онд хийсэн стратегийн түншлэлийн хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгох, Япон Монголын харилцаанд шинэ өнгө нэмсэн санаа байв.
Ерөнхий сайд Шинзо Абэ цаашид улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүний болон соёлын чиглэлээр харилцаа холбоогоо хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үеэрээ мөн онцолсон. Тэрбээр “Манай хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдал бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа орон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатарт зохион байгуулахад Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” хэмээв.
Хоёр орны энэхүү харилцааны хамгийн гол цөм бол эдийн засаг хэмээн Ерөнхий сайд Шинзо Абэ тодорхойлж буй аж. Тийм ч учраас эрчимтэй эдийн засаг гэсэн утгыг агуулж буй “Эрч” хэмээх санаачилга гаргаснаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт тайлбарлаад, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд орчныг бүрдүүлэх, эрдэс баялгийг тогтвортой, тасралтг үй нийлүүлэх арга хэмжээг идэвхтэй дэмжинэ гэдгийг нэмж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Японы компаниуд Монголд хөрөнгө оруулахад хууль, эрх зүйн тогтвортой орчин чухал болохыг онцолсон хэрэг. Түүний ийнхүү хэлсэн нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнг ө оруулалтыг зохицуулах тухай хуулийн шинэ төслийг хэлэлцэх гэж буйтай холбоотой байж мэдэх юм. Тиймээс бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны бодит орчныг бүрдүүлэх зорилгоор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэж, ойрын хугацаанд байгуулах талаар тохиролцжээ. Ерөнхий сайд Шинзо Абэгийн сэтгэлийг зовоосон энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд хариулт өглөө. “Энэ хуулиар хөрөнг ө оруулагчдад 100 тэрбум төгрөгийн босго тавьж байсныг өөрчлөх, хөрөнгө оруулалт 49 хувиас дээш давсан нөхцөлд зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид уг хууль үйлчлэх өөрчлөлт хийхээр хуулийн төсөл боловсруулсан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана” хэмээн тэрбээр Шинзо Абэтэй уулзах үеэрээ тайлбарлав.
.jpg)
Хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжихээр Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр байгуулахаар хоёр орны Засгийн тэргүүн тохиролцлоо. Түүнчлэн стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн талаар хамтарсан мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дээд түвшний харилцан айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал, нүүрс болон дэд бүтэц зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, соёл, боловсрол, олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй бусад олон салбарт оруулах Японы хөрөнгө оруулалтыг сайшаан хүлээн авч, дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн.
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд 4.2 тэрбум иенийн зээл олгоно
Манай улсыг эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үеэс өнөөдрийг хүртэл хамгийн ихээр тусалж, дэмжиж ирсэн орон бол Япон. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг тус улс эзэлж байгаа статистик мэдээлэл ч үүний нэг баталгаа болох биз ээ. Тэгвэл Ерөнхий сайд Шинзо Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын байр суурь, ач холбогдол өсөж байгааг тэмдэглээд, манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрийлэв. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, Дархан-Уул аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн. Айлчлалынхаа хүрээнд өгсөн томоохон амлалт бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулж 4.2 тэрбум иенийн хөнг өлөлттэй зээл олгох тухай байв. Тодруулбал, Дулааны IV цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгд үүлэх, цахилгаан хангамжийг тогтворжуулах ажилд зориулж уг мөнгийг олгож байгаа аж. Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулалтын зөвлөлд өх уулзалтыг эрчимжүүлэх, өргөж үүлэн зохион байгуулах шийдэлд хүрчээ. Энэ хүрээнд Монголд Японы бизнесийн яармаг худалдааг 2013 онд зохион байгуулахаар болов.
Ерөнхий сайд Шинзо Абэ МАН-ын дарга Ө.Энхт үвшинтэй өөрийн хүсэлтээр уулзсан нь айлчлалын бас нэг онцлог үйл явдал байв. Хоёр орны хамтын ажиллагаа, зарчим, үзэл санааг ажил хэрэг болгон амьдруулахад дэмжиж туслахыг уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ Ардын намын дарга, төлөөллөөс хүссэн юм.
Тухайлбал, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудал, Дархан-Уул аймаг дахь Нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станцын бүтээн байгуулалтад МАН-ын дэмжлэг хэрэгтэйг тэрбээр онцоллоо. Ардын Намын дарга Ө.Энхтүвшин ч “Манай намын Засгийн газрын үед төлөвлөж, хэрэгж үүлж эхэлсэн ажил тул бид дэмжиж, ард түмний тусын төлөөх бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн талд байх болно” гэсэн бол, Ерөнхий сайд Шинзо Абэ ”МАН болон Японы Либерал ардчилсан нам Засгийн эрхэнд байхдаа бүх шатанд хамтарч, хоёр орны найрсаг харилцааг өргөтгөн бэхжүүлсний үр дүн нь өнөөгийн түвшин юм” хэмээн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Зогсонги байдалд ороод байсан Япон улсын эдийн засгийг богино хугацаанд хөл дээр нь босгож чадаж буйгаараа Шинзо Абэ эх орондоо төдийгүй гадаад ертөнцөд ч үнэлэгдэж буй нэгэн. Тиймээс түүний хэлсэн ярьсан бүхэн тун удахгүй биеллээ олно гэдэгт манайхан итгэж байгаа аж. Тэрбээр Төвбанкны мөнг өний хатуу бодлогыг өөрчилж, иенийн ханшийг сулруулснаар эдийн засгийн хөгжлөө хурдасгасан гэдэг. Түүний хийсэн энэ өөрчлөлт манай улсад Японы өндөр технологи, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэх үүнийг бололцоог үнээр экспортлох боломжийг бүрдүүлж байгаа аж. Манай улсыг чиглэх Японы сонирхлыг илүү эрчимжүүлж буй нэг хүчин зүйл нь нүүрс болон газрын ховор элемент. Хоёр жилийн өмнө Японд болсон байгалийн гамшгийн улмаас тус улс эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнх хувийг хангаж байсан атомын цахилгаан станцаас татгалзахад хүрсэн. Тиймээс тус улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрт шаардлагатай нүүрсний ихээхэн нөөц манай улсад буй. Түүнчлэн техник, технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэрг үүлэгч энэ улсын гол түүхий эд болох газрын ховор элементийн нөөцөөр ч манай улс арвин. Тийм ч учраас Япон улсын шинэ Ерөнхий сайдын айлчлалын жагсаалтын эхэнд Монгол Улс багтсан байх боломжтой. Ямартай ч Шинзо Абэгийн айлчлал Монгол, Японы харилцааг шинэ уриатай, шинэ шатанд хүргэх, шинэ салхи татуулсан тэмдэглүүштэй үйл явдал болж өнгөрлөө.
Р.ОЮУНЦЭЦЭГ