.jpg)
Алба, амины ажлаа амжуулахаар ертөнцөөр нэг тарсан УИХ-ын гишүүд түрүүчээсээ эх орондоо ирж байна. УИХ-ын хаврын чуулган энэ пүрэв гаригт эхлэх учир хоёр сар гаруйн турш “зугаалсан” тэд хууль тогтоох үндсэн ажилдаа анхаарлаа хандуулж, бие сэтгэлээ бэлтгэх учиртай. УИХ-ын Тамгын газраас хамгийн сүүлд энэ сарын 26- нд гишүүдийн ирцийн мэдээг гаргажээ. Үүгээр 74 гишүүний 26 нь албан томилолтоор гадаадад, зургаа нь орон нутагт ажиллаж байв. Мөн Засгийн газрын шийдвэрээр Л.Гантөмөр сайд Энэтхэг, Д.Бат-Эрдэнэ сайд Туркэд ажилласан байна. Гишүүдэд ээлжийн амралт гэж байдагг үй учир чуулганы завсарлагаанаар амин хувийн ажлаа амжуулаад авдаг. Хувиараа долоон ч гишүүн хилийн чанадыг зорьж, чөл өө авчээ. Харин өчигдрийн байдлаар тэдний олонхийнх нь томилолтоор ажилласан, чөлөө авсан хугацаа дууссан байлаа.
Явсан хүмүүс ирэв
Тарж одсон гишүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эх орондоо “десант” буулгав. УИХ-ын дарга З.Энхболд гуравдугаар сарын 18-28-нд АНУ, Канадад ажиллаад уржигдар орой иржээ. Энэ өдрүүдэд манай улсад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ айлчилж, УИХ-ын дарга түүнийг хүлээн авч уулзан албан ажилдаа хэдийнэ орсон байна. Түүний АНУ, Канадад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ дахь МАНын бүлгийн дарга Н.Энхболд, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, гишүүн Б.Болор нар дагалдан явсан юм. С.Баярцогт АНУ-д хийсэн айлчлалд оролцчихоод Эквадор улсыг зорьсон. Тус улсын Кито хотод гуравдугаар сарын 22-27-нд болсон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)- ны 128 дугаар Ассамблейн чуулганд гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын хамт оролцжээ.
Дэлхийн өргөргийн тэг цэг дээр ажилласан түшээд бас яаж зүгээр байх вэ, амралтаа хослуулж газар үзсэнээ жиргэсэн байна лээ. Тэд өнгөрсөн баасан гаригт нутагтаа ирсэн байна. УИХ-ын томилолтоор А.Бакей, Ж.Батсуурь, Д.Батцогт, С.Дэмбэрэл, Ц.Даваас үрэн, Б.Наранхүү нар Швейцарийн холбооны улсад гуравдугаар сарын 24-нөөс ажиллажээ. Тэд өнөөдөр эх орондоо ирнэ.
Мөн хувиараа хилийн чанадыг зорьсон МАН-ын долоон гишүүний чөлөө өчигд өр дуусжээ. Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нар БНХАУ-д, Сү.Батболд АНУ, Ё.Отгонбаяр БНСУ, Б.Бат-Эрдэнэ ХБНГУ, Ж.Энхбаяр Хонконгийг зориод ирсэн аж. АН-ынхнаас М.Зоригт чөлөөгөөр АНУ-д явна. Түүний чөлөө энэ сарын найман хүртэл үргэлжлэх юм билээ. Орон нутагт одоогоор Ж.Эрдэнэбат гишүүн л явна. Тэрбээр сонгогдсон тойрог Сэлэнгэ аймагтаа ажиллаад маргааш нийслэлд ирэхээр төлөвлөжээ. Чуулганы завсарлагаанаар зарим гишүүн эрүүл мэнддээ санаа тавьжээ. О.Баасанхүү БНСУ-д, Д.Эрдэнэбат Сингапурт эмчлүүлээд ирсэн байна лээ. Су.Батболд гишүүн бас эрүүл мэнддээ санаа тавьж яваа гэнэ.
Хоёроос бусад нь бэлэн
Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр. Гуравхан өдрийн дараа эхлэх хаврын чуулганы нээлтэд оролцох хэдэн гишүүн байгаа бол. Өнөөдрийн байдлаар М.Зоригт, Ж.Эрдэнэбат нар томилолттой, Су.Батболд гишүүн өвчтэй. Бусад нь нийслэлд байгаа болж таарав. Ж.Эрдэнэбат гишүүн маргааш ирчихнэ. Тамгын газраас чуулган эхлэхийн өмнө хэн нэг нь өвдсөн, чөлөө авсан, хилийн чанадыг зорьсноос өөр мэдээ дуулгахгүй л бол 74 гишүүний 72 нь ажилдаа ирэх ёстой. Юутай ч хаврын чуулган эхлэхэд ирц хангалттай байх нь. Уг чуулганаар нэр заан 18 асуудал хэлэлцэхээр даргын захирамж гарсан билээ. Уулзаагүй удсан гишүүд хөөргөө зөрүүлэн мэндчилж, хууль батлах их ажилдаа шамдана гэж найдъя.
С.ТУУЛ