Шүүмжлэх амархан, хийх хэцүү. Тэр тусмаа болж бүтэхгүй бүхнийг өөрчилнө, шинэчилнэ, ядаж суурийг нь бий болгоно хэмээн зорьж буй нөхцөлд Засгийн газарт саад, даваа олон тохиолдох нь мэдээж. Гэхдээ асуудлыг сайн талаас нь хараад үзье. Тэд юм хийж байна уу, ухаад үзье. Шинэчлэлийн Засгийн газар төрийн бодлого, шийдвэрийг хөрсөн дээр буулгаж, хаалга, цонхоо нээхээс ажлаа эхэлжээ.
Монголын хууль гурав хоног гэсэн үг түүх болон үлдэх биз. Учир нь шийдвэр гаргахаасаа өмнө иргэдээс асууж, саналыг нь сонсдог жишиг тогтоогоод байна. “Иргэдээ сонсох 11-11 төв” ажиллуулж, тэнд хандсан иргэд чухам юу хүсэж байгааг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй юм. Зүгээр хэлэлцээд өнгөрвөл үр дүн гарахгүй нь мэдээж. Тиймээс олон нийтийн хүссэн асуудлыг шийдвэр, бодлогодоо тусгаж эхэлснээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн.
Засаг дарга, агентлагийн дарга, сайд нартай сар бүр цахим хурал хийж, ажлыг нь сонсдог, тулгамдсан асуудлыг нь шийддэг, шүүмжилдэг болжээ. “Асуудлаа одоо ярь, боломжтойг нь шийднэ. Газар дээр нь очиход хэрэгж үүлсэн бай” гэсэн шаардлагыг Засгийн газрын тэрг үүн тавьж байгаа аж. Долоо хоногийн лхагва гариг бүр сайд нар салбартаа хийж буй шинэчлэл, ажлынхаа талаар сэтгүүлчдэд танилцуулж, асуултад нь хариулдаг уламжлал тогтов. Өчигдөр Хөдөлм өрийн сайдын ээлж таарсан. Шинэчлэлийн Засгийн газар ямар ч байсан хийхээсээ урьтаж иргэдээсээ асууж, саналыг нь сонсоод, дараа нь хийснээ тайлагнаж буй нь тэдний үйл ажиллагааг хянах боломж олгов. Энэ бол нэг давуу тал.
Шүүмжлэлийн бай
Олон жилийн турш ярьсан төмөр зам тавих, бүтээн байгуулалт өрнүүлэх ажлыг урагшлуулахын тулд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Ирээдүйгээсээ зээлж, үр хүүхэддээ өр үлдээлээ гэсэн шүүмжлэл бий. Гэвч айж ухарснаас зүтгээд үзэх нь буруу биш. Дээрх бондоос Улаанбаатарт “Гудамж” төс өл хэрэгж үүлж, хурдны зам тавих, зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Сайншандаас Гашуун сухайт хүртэл төмөр зам тавих ажлыг санхүүжүүлнэ. Мөн Тавантолгойд барих цахилгаан станцад 50 сая ам.доллар зориулах аж. Дээрээс нь зөвх өн уул уурхайгаас хараат эдийн засагтай болохгүйн тулд ноос, ноолуур, сүүний үйлдвэр, оёдлын салбараа бондын хөрөнгөөр дэмжих юм билээ. Уг бондын хүүд өдөрт 100 гаруй сая доллар төлж буй тухай сөрөг хүчний шүүмжлэлийг Ерөнхий сайд няцааж, “Бондын хөрөнгөөс одоохондоо нэг ч төгрөг зараагүй, мөн ямар ч хүү төлөхгүй байгаа” гэв.
Шүүмжлэлийн бай болж буй өөр нэг асуудал нь орон сууцжуулах хөтөлбөр. Өмн өх Засгийн газарт АН хамтран ажилласан, зургаан хувийн хүүтэй, “100 айлын орон сууц” хөтөлбөрийг батлалцсан. Одоо болохоор “Энэ хөтөлб өр сонгуулийн шоу байсан” гэж буй нь олонх болмогцоо өмнөх ажлаа үгүйсгэсэн харагдаж байгаа. Нийлүүлэлт нь эрэлтээсээ дутсан орчинд уг хөтөлбөр орон сууцны ам метрийн үнийг 2-3 дахин хөөрөгдөж, асуудал үүсгэсэн. Тиймээс тэр үед гаргасан бодлогын алдаагаа АН олонх болоод засах гэж буй нь энэ аж. 8-9 хувийн хүүтэй, урт хугацаатай зээлийг зөвхөн барилгаа ашиглалтад оруулсан компанид олгохоор Засгийн газар ажиллаж эхэлжээ. Энэ салбарын оновчтой бодлогыг иргэдтэйгээ зөвлөж байгаад боловсруулж, удахгүй задлах гэнэ.
Удаах нь томилгоо. Засгийн газрыг хамтарч байгуулсан намууд албан тушаалын “бялуу”-гаа хуваах нь улс төрд уламжлал болсон. МАН олон жил төр барьж байхад тогтсон уг уламжлалыг хамтран ажиллахын тулд шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлсэн. Зарим албан тушаалд үнэхээр “хэцүү” хүм үүс очсон нь үнэн. Бас төрийн албан хаагчдыг халж сольсон, намаар нь ялгасан гэсэн гомдлыг МАН-аас эрчимтэй тавьж буй. Хууль зүйн салбарт шинэчлэл хийхийн тулд Х.Тэмүүжин сайд сүрд үүлгийн захиа хоёрыг ч авч, ”архаг” хуульчдын эсэргүүцэлтэй тулсан билээ.
“Шинэчлэлийн төлөө хамтарч ажиллаж чадахгүй, Засгийн газрын шийдвэрийг мөрдөхгүй гэж буй бол өөрчл өх хэрэгтэй. Гэхдээ үүнийхээ төлөө би халлаа, солилоо гэсэн шүүмжлэлд өртөж байна” хэмээн сэтгүүлчидтэй уулзахдаа Ерөнхий сайд зовлон тоочсон. Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Ч.Чулуунбаатарыг яг ийм шалтгаанаар халж, оронд нь Б.Ариунсанг томилчихоод Ерөнхий сайд Цэц дээр бүдэрсэн. Энэ талаар тэрбээр “Асуудлын гол нь намайг Үндсэн хууль зөрчүүлчих сонирхолд бий. Удахгүй дахиад Цэц дээр дуудагдвал гайхах хэрэггүй” гэсэн билээ. Чухал агентлагийнхаа даргыг томилох эрх, хараат бус байдал Ерөнхий сайдад алга байгаа нь шинэчлэл ямархуу саадтай тулж буйн баталгаа. Шинэчлэх, өөрчлөх, сайжруулах ажил хэсэг бүлэг хүний эрх ашигт харшилж буйг Засгийн газрын сайд нар хэлдэг ч зорилгоосоо ухрахгүй гэдгээ мэдэгдэв.
Оролдоод үзэх юм бол бүх хүнд 50:50 хувийн боломж бий. Айж, ухарч сууснаас ажиллаад, зүтгээд 50 хувийн боломжоо ашигла, улмаар 100 хувь бодит ажил болох зам цаана нь харагдана. Харин хуруугаа хөдөлгөхгүй бол ямар ч боломж үлдэхг үй. Шинэчлэлийн Засгийн газар 50:50 хувийн боломжоо ашиглахаар зориглож байна. Алдаа байвал бодитоор шүүмжилж, хийж байгаа ажлыг нь өнгөлж зүлгээд явбал эцсийн үр дүн нь биднийх байх болно.
С.ТУУЛ