Английн “Гардиан” сонинд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын өгсөн ярилцлага шуугиан тарив. Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлч дийн холбооноос оффшор буюу эзэн нь ил байдагг үй, тухайн улсдаа татвар төлдөггүй компаниудын араас байнга мөрддөг. Татвар төлдөггүйг нь ашиглаад улстөрчид хууль бус орлогоо нуусан байх вий гэдэгт тэд санаа тавьдаг аж. Ийм “эрэл”-ийн үед Монголын УИХын дэд дарга С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй, Швейцарийн банкинд данстай “Веijing plus capital limited” компанийг илрүүлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-тээ уг орлогоо бүртгүүлсэн үү, үгүй юү гэдгийг сэтгүүлчид тодруулж, тухайн үед АНУ-д байсан дэд дарга тай уулзаж, хариулт авсан байна.
Цахим хуудсуудаар шуугиад байгаа “Уг дансанд нэг сая ам.доллар байсныг ХОМ-тээ бичилгүй нуусан” эсэх тухай мэдээлэлд тэрбээр өчигдөр тайлбар хийлээ. Эрхэм гишүүн уржигдар шөнө эх орондоо ирсэн юм байна. Тэрбээр 2008 оны тавдугаар сард гурав дөрвөн найзтайгаа мөнгөө нийлүүлж, хувьцааны бизнест оролцох зорилгоор дээрх компанийг байгуулсан гэнэ. Улмаар Швейцарийн банкинд данс нээж, нэг сая ам.доллар төвл өрүүлсэн байна.Энэ талаар тэрбээр “Энэ бол УИХ-ын сонгууль болохоос өмнөх явдал. Би мөн оны аравдугаар сард Сангийн сайд болсон, “Оюутолгойн” гэрээний хэлэлцээрт 2009 оны долдугаар сараас оролцсон. Тиймээс цахим хуудсуудаар гараад байгаа шиг албан тушаал, Оюутолгойн гэрээтэй ямар ч холбоогүй. Бид компаниа байгуулчихаад байсан ч эдийн засгийн хямрал болсон, аравдугаар сард би Сангийн сайд болсон. Тиймээс найзууд маань хөрөнгөө татсан. Үүнээс хойш тэнд миний 1658 евро буюу гурван сая төгрөг л хадгалагдаж байгаа. Энэ орлогоо Монголд байдаг гурван компанийнхаа орлоготой нийлүүлээд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсээр ирсэн. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд гаргасан миний мэдүүлэг орлого талдаа үнэн. Гэхдээ би алдаа гаргасан. ХОМ-т дээрх компанийн нэрийг бичих ёстой байсан. Үүнийхээ төлөө ёс зүйн болон ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбараа АТГ-т гаргасан, УИХ-ын даргад ч мэдэгдсэн. Авлигын эсрэг болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу ХОМ-т орлогоо санаатай, санамсаргүйгээр бичилгүй орхигдуулсан, нуусан бол тухайн байгууллага нь арга хэмжээ авахаар заасан. Тиймээс эцсийн шийдвэрийг УИХ гаргана” гэсэн юм.
Ингээд сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулан асуув. -Швейцарийн банкинд нэг сая доллар бүхий данс байгаа гэж ярилцлагад дурдсан байсан шүү дээ. Мөн ёс зүйн хариуцлага хүлээнэ гэхээр та огцроход бэлэн гэсэн үг үү?
-Тэр сэтгүүлч надаас “Дансанд тань хамгийн ихдээ хэдэн ам.доллар байсан юм бэ” гэж асуусан. Найзуудтайгаа хамтраад оруулсан мөнгө нийт нэг сая ам.доллар байсныг би хэлсэн юм. Дахиад хэлье, одоо тэнд гурван сая төгрөг л байгаа, үүнийгээ орлогодоо нэмж мэдүүлж ирсэн. Ёс суртахууны хувьд би хариуцлага хүлээж, үлгэр дуурайл болох ёстой. Гэхдээ УИХ шийднэ.
-ХОМ-тээ яагаад тухайн компанийнхаа нэрийг бичээгүй юм бэ?
-Дээрх холбооны сэтгүүлч миний Парламентын гишүүний хаяг руу энэ талаар тодруулж, хэдэн зүйлд хариулт авахыг хүсээд, утасны дугаараа үлдээсэн захиа илгээсэн юм. Энэ сарын 2-нд би АНУ-д байсан учир уулзаж, асуултад нь хариулсан. Уг дансанд бага мөнгө байсан учраас орлого талдаа нэмээд биччихэд болно гэж бодсон. Бас мэдлэг муугаас ч болсон байх.
-Ямар ч хувь хүн Швейцарийн банкинд данстай байх эрхтэй биз дээ?
-Намайг гэмт хэрэгт буруутгаагүй шүү дээ. Энэ бол миний хууль ёсны мөнгө. Гол нь ХОМ-тээ энэ тухайгаа бичсэн үгүйг л тэд асуусан.
-Үүгээр таныг буруутгах өөр ашиг сонирхол байсан юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Оффшор бүсэд татвар төлдөггүй учраас л сэтгүүлчид сонирхсон байх.
-Виржини арал Монгол Улсад давхар татвараас чөлөөлөгдсөн 30 гаруй улсын нэг. Та Сангийн сайд байхдаа уг арлыг давхар татвараас чөлөөлөх талаар ярьж байсан. Энэ нь Та өөрөө тэнд компанитай байсантай холбоотой юу?
-Холбоогүй. Монголд давхар татварын гэрээ ашиггүй. Энэ гэрээний дагуу тухайн хоёр орон харилцан хөрөнгө оруулахдаа татварын хөнгөлөлт эдэлдэг. Манайх шиг жижиг эдийн засагтай орон гадагш хөрөнгө оруулна гэж бараг байхгүй. Дандаа гаднынханд татварын хөнгөлөлт эдлүүлээд байна, тиймээс бүх татварыг өөрчилье гэсэн хүсэлт тавьсан ч хариу ирээгүй юм.