УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхтэй зэрэгцэн хурал хаяж гарсан МАН-ынхан Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. Үнийн хөөрөгдөл, хууль зөрчих явдал хэрээс хэтэрч, “Чингис” бонд хэмээх өрийн бичиг ард түмнийг туйлдуулж байгаа гэх мэт шударга бус явдал газар авч буйг эсэргүүцэн жагсаж байгаагаа тэд хэлэв. Уг арга хэмжээнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар оролцлоо.
.jpg)
Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Шинэчлэлийн Засгийн газар ард түмний амьдралыг доройтуулж байна. Би ард түмний амьдрал ямар байгааг саяхан зах дээр очиж үзлээ. Хүнсний захад махны үнэ тэнгэрт хадаж, арга ядсан нэг хэсэг нь хямд үнэтэйг нь бодож гэдэс дотор худалдан авч байна. Ард түмний амьдрал үнэхээр хүнд байна. Гэтэл нөөцийн мах худалдаална хэмээн тэрбумаар мөнгө зарцуулж байгаа нь ямар ч үр дүнгүй харагдана” гэв.
Цуглаанд оролцогчид “Ардчилал биш анархизм цэцэглэж байна”, “Төрийн албыг төрлийн алба болгож байна”, “Чингис” бондын өр 35 тэрбумд хүрлээ. Гэтэл ард түмний амьдрал дээшлэхгүй байна” гэсэн лоозон барьсан байв. Энэ цуглаанд МАХН-ын гишүүд, дэмжигчид мөн нэгджээ. Улс төрийн намуудын хаврын “синдром” гэж нэрлэгдэх болсон жагсаалыг энэ удаад олон жил төрийн эрхийг барьж байгаад өдгөө сөрөг хүчний эгнээнд шилжсэн МАН-ынхан ийн эхлүүллээ. Жагсаалд оролцогчид үг хэлсэн хүмүү сийг дэмжин шүгэлдэж байв. Цуг лааны төгсгөлд МАН-ынхан 10 гаруй заалтыг багтаасан шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Г.РАВЖАА