УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдав. Уг хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар оролцож, мэдээлэл хийжээ. Эдийн засгийн өсөлт зогсож, гадаадын хөрөнгө оруулалт буурсны учир шалтгааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хаалттай сонссон байна. 2011-2012 оны сонгуулийн жил эдийн засагт хэрхэн сөрг өөр нөл өөлснийг түүнээс гишүүд тодруулжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “2011-2012 онд Тавантолгойн гэрээний дагуу “Чалко” компаниас 350 сая долларын урьдчилгаа авсан. “Эрдэнэт” үйлдвэр 170 сая, Хөгжлийн банк 626 сая доллар гэх мэтээр зээл авсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн авсан зээлийн өрөнд төсвөөс 24 тэрбум төгр өг төлсөн, одоо 20 орчим тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл бий. Оюутолгойн гэрээний урьдчилгаа болгож 250 сая доллар гэх мэт өмнөх Засгийн газарт нийт 1.7 тэрбум долларын зээл авчээ. Энэ мөнгийг нийгмийн халамжид зориулж, иргэдэд бэлнээр тараасан. Мөн 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 800 сая доллараар буурсан нь мөн оны гуравдугаар сард баталсан Стратегийн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуультай шууд холбоотой. Энэ бүх зээлийг төлж, эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд Засгийн газар 1.5 тэрбум долларын бонд арилжиж байна. Ингээг үй бол Монголын эдийн засаг элгээрээ мөлхөх байсан. Өмнөх Засгийн газрыг энэ их мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж шүүмжлэхээсээ илүү өрөө хэрхэн дарах, үүнээс үүдсэн асуудлыг яаж шийдэх нь чухал. Тиймээс Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Энгийн популизм хийж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Засгийн газрыг огцруулах яриа байхгүй” гэлээ.
Эдийн засагтай холбоотой зарим “но”-той асуудлыг шалгах чиглэлийг тэд Засгийн газарт өгсөн байна. БНСУ-аас нефть импортлох ажилд 2-3 хүн саад болсны учрыг тодруулах, “Эрдэнэт” үйлдвэр орлогынхоо гуравны нэгийг авсан зээлийнхээ өрөнд төлж байсан зэргийг нягтлах шаардлагатай гэж АН үзжээ. Мөн Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт хариуцлага тооцох ёстой гэсэн байна. Үүний дараа “Чалко”-той гэрээгээ сайжруулах талаар ярих боломж бүрдэх аж.
Хууль зүйн сайд салбартаа шинэчлэл хийхээр боловсруулсан төслүүдийнхээ талаар танилцуулжээ. Энэ талаар Д.Эрдэнэбат гишүүн “Ядаж л нэр томъёог шинэчилж, үүнээс үүдэн сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм. Эрүүгийн биш Гэмт хэргийн тухай хууль гэх мэтээр айдас төрүүлсэн нэршлээс салах гэнэ. Бурхан Халдун ууланд авирахаар яваад цасанд боогдож төөрсөн Ерөнхий сайдыг аврахын тулд олон сая төгрөг зарцуулсан тухай шүүмжлэлд тэрбээр “Ерөнхий сайддаа гол нь биш. Түүнтэй хамт 70 хүн явсан. 71 хүний амь насыг аврах нь мөнгөнөөс илүү чухал” хэмээн хариулав.
С.ТУУЛ