Монгол Улсын Ерөнхийл өгчийн урилгаар Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Аун Сан Сү Чи энэ сарын 28-нд манай улсад айлчилна. Тэрбээр Улаанбаатар хотноо энэ сарын 27-29-нд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцох юм. Уг үйл ажиллагаанд 150 орны Гадаад хэргийн сайд, олон улсын 20 гаруй байгууллагын төлөөлөл болон Ерөнхийлөгчийн хүндэт зочноор арваад орны төр, засгийн тэргүүн, дэлхий дахинд алдартай нийгмийн зүтгэлтнүүд оролцох аж.
Азийн “Мандела” гэгддэг Аун Сан Сү Чи хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө гэрийн хорионд 20 гаруй жил байсан. Тиймээс Ерөнхийл өгч дэлхийн 60 орчим орны төрийн тэргүүний хамтаар түүнийг гэрийн хорионоос суллах шаардлага тавьж байжээ. 2010 онд Мьянмарын цэргийн дарангуйлагч нар түүнийг гэрийн хорионоос чөлөөлсөн бөгөөд тэрбээр эрх чөлөөтэй болсон тухайгаа хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржид мэдэгдсэн аж. Мөн түүний эцэг Аун Сан нь Мьянмарын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч байсан төдийгүй хуйвалдааны золиос болж амиа алджээ.
Сонирхуулахад, Аун Сан Сү Чигийн намтар, үүх түүхийг харуулсан ном нь удахгүй монгол хэлээр орчуулагдан, уншигчдад хүрнэ.
М.Урантуяа