МАН-ын Удирдах зөвлөл уржигдар УИХ дахь бүлэгтэйгээ хамтран өргөтгөсөн хуралдаан хийж, дээрх шийдвэрт хүрчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцох үндэслэлийг уг хурлаар тодруулсан байна. Тэд гурван үндэслэл гаргажээ. Нэгдүгээрт, түүний томилгоонууд Үндсэн хуультай зөрчилдс өн гэнэ. Дорнод аймагт үүрэг гүйцэтгэгч томилсон тухай Ерөнхий сайдын шийдвэрийг орон нутгийн Захиргааны хэргийн шүүхээс хууль бус хэмээн үзсэн. Тиймээс уг шийдвэрээ цуцлахгүй бол хуулийн дагуу мөнгөн торгууль хүлээх, эсвэл цагдан сэргийлэх хүртэл арга хэмжээ авах ёстой гэсэн байна. Мөн “Төрийн өндөр дээд албан тушаалтны хувьд Монгол Улсын мөнхийн хөрш ОХУ, БНХАУын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр хариуцлагагүй үг хэлсэн нь тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний сөрөг үр дагавартайг чухалчлан үзэж байна. Үр ашиггүй зугаалж, улсын өмч хөрөнгийг их хэмжээгээр үрэгдүүлдэг. Төрийн албан хаагчдыг ч төрийн албаны хууль зөрчиж халж, сольсон. Төрийн бус байгууллагын болон болон хувийн өмч рүү халдаж, УИХ-ынхаа бүрэн эрхэд халдсан” гэжээ. Удаах үндэслэл нь “Чингис бонд” болж буй аж. Бондын хүүд их хэмжээний доллар төлж, үр ашигг үй ажиллаж байгаа хэмээн сөрөг хүчин үзжээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь бүлгээс нь оруулах юм. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэвээр ажиллахад асуудалгүй гэж тэд ярилцжээ.