УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоож, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 14-нд болох дахин санал хураалтын зардлыг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг зургадугаар сарын 14-16-нд авах санал оруулсныг Байнгын хороо дэмжсэн юм.
УИХ-ын чуулганаар ч уг тогтоолыг элдэв асуулт, саналгүйгээр батлав. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт болох дахин санал хураалтыг 397.4 сая төгрөгөөр зохион байгуулах саналыг СЕХ-ноос оруулсан. Уг мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал болох 17.2 тэрбум төгрөгөөс гаргах учиртай. Зардал батлах тухай тогтоолын төслийг нийт гишүүний 66.7 хувийн саналаар баталлаа.