Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газрын тэргүүний минь суудал өнцөгдчихсөн бололтойдог шүү. Халаа сэлгээнээс эхлээд хийсэн олон томилгоо нь Үндсэн хуулийн цэц, шүүхэд бүдрэв. Энэ мэт асуудлаасаа болж сөрөг хүчиндээ төдийгүй, засагт хамтарсан эвслийнхнээсээ хүртэл жавтий хүртэхдээ тулаад байна. Ямар сайндаа өөрийг нь огцруулах яриа гарахтай зэрэгцэн төрийн тахилгат Бурхан Халдунд гарч, хийморио сэргээж, хойшдын буян заяагаа даатгах гэж цасан шуурганаар амь өрсөн зүтгэх вэ дээ. Тоогүй нь, их хайрхан мань хүнийг таалсангүй. “Урьд өмнө хэд хэдэн удаа гарч байсан, харин энэ удаа нэг л болсонгүй” гэж зөвлөхөөрөө бил үү хэлүүлсэн байна лээ.
Хийж буй ажлууд нь хайрхны савдагт таалагдаа гүй юм болов уу даа. Нүүр нүд гүй шуургаар угтаж, тэргүүндээ гар гасангүй. Хэрэв муу юм бол сон бол яах вэ. Н.Алтанхуяг гэдэг хүндээ биш, Монгол Ул сын Ерөнхий сайд гэдгээрээ тө рийн хамгаалалтад байгаагаа ойлгоогүй явсан болж таарлаа. Ерөнхий сайдыг төөрүүлж, осгоох шахсан Төрийн тусгай хамгаалалтынхнаас эхлээд олон байгууллага, албат нь хариуцлага хүлээх биз. Ер нь манай Ерөнхий сайд их наргианч хүн юм. Засгийн газрыг тэргүүлэх болсноосоо хойш ард биднээрээ их олон таавар таалгаж, залуусын хэлдгээр цөөнгүй сюрприз барив.
Төрийн мэр гэшсэн олон албан хаагчийг халж сольж золигтов. Тэгснээ шийдвэрээ цуцалж, тоглосон юм аа гэж ч байх шиг. Бүр байтлаа ууланд нуугдаж үзлээ. Хүчний байгууллагуудын бэлэн байдал, сонор сэрэмжийг шалгасан байх нь. Шалгалтад нь тэнцсэн эсэхийг өөрөө тайлбарлах биз. Ямар ч гэсэн ууланд хамт гарахаар явсан залуусаараа Улаанбаатарт авчруулсан нисдэг тэрэгний шатахууны төлбөр энэ тэр гээд хөөрхөн мөнгө төлүүлж, тэднийг багагүй шатаав. Махны үнийг тэнгэрт хадааж бас нэг сюрприз барив. “Харин ч гайгүй, бүр их нэмэгдэх байсан, бид яаралтай арга хэмжээ авч энэ зэрэгтэй байлгаж байна” гэж тайлбарласан. Бурхан Халдунд гарахаар яваад шуурганд төөрч, хацраа хайруулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн адал явдалт зугаалга өнгөрч буй долоо хоногийн хамгийн сонирхолтой мэдээлэл болж, хүмүүсийг нэг хэсэгтээ ярих юмтай болгов. Ирэх өдрүүд түүний хувьд хүнд хэн байх бололтой. Ууланд нуугдсанаасаа эхлээд олон зүйлийг Пар ламен тын гишүүдэд тайлбар лах хэрэгтэй болох нь.
Д.ДАГВА