УИХ дахь МАХН-ын харьяалалтай гишүүд өчигдөр чуулганы танхим дахь ширээн дээрээ “XX зууны улс төрийн хэлмэгдэл-1 жил” гэсэн бичиг бүхий цаас тавьж, нэгэн гэнэтийн бэлэг барилаа. Тус намын дарга Н.Энхбаярыг хийсэн хэргийнх нь төлөө жилийн өмнөх энэ өдөр баривчилсан билээ. Нэг хүнийг баривчлахын тулд хэдэн зуун цагдаа дайчилснаараа хуулийн байгууллага алдсан ч гэмт хэрэг хийсэн бол ямар албан тушаал хашдаг байсан, хашиж буйгаасаа үл хамааран хариуцлагаа хүлээх учиртай. Үүнийг МАХН-ынхан улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн нэрлэсэн юм.
Тиймээс тэд даргыг нь баривчилж хориод, нэг жил болсон өдрийг ийм сануулгатайгаар эхэлж, нэг ёсны “эмгэнэл” илэрхийлэв. Улмаар дээрх бичгэн дээр нэмээд “Хүний эрх, шударга ёс, ардчилал” хэмээн бичиж, шар өнгийн цэцэг наасан зурагт хуудсыг УИХ-ын гишүүдэд тараав. Мөн үүнийгээ МАХН-ын гишүүд Төрийн ордон дахь өрөөний хөө хаалган дээр наасан байлаа. Улмаар улс төрийн хэлмэгдүүлэл тийг эсэргүүцэж, шар цэцэг, лоозон барьсан жагсагчид Төрийн ордон, шүүх, прокурорын байгууллагуудыг “эргэсэн” юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цуглагчдыг тэргүүлж, Л.Цог тэргүүтэй УИХ-ын гишүүн нь нэгдсэн байв.