Энэ сарын 14-нд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт дахин санал хураах гэж буйтай холбогдуулан тус тойргийн хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Дахин санал хураалтад зориулан УИХ-аас баталсан 397.4 сая төгрөгөөс Тойргийн хороонд 50 гаруй сая төгрөг ногдож байгаа гэнэ. “Энэ мөнгө бол туйлын хангалтгүй. УИХ-ын сонгууль болсноос арваад сарын дараа дахин санал хураалт явуулж байгаа учраас сонгууль шинээр зохион байгуулж байгаатай адил зардал гарч байна. Уг нь бид 260 сая төгрөгийн хүсэлт тавьсан боловч ийм хэмжээний мөнгө төлөвлөсөн болохоор хэсгийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урамшуулал өгөх боломжгүй болж байна гэсэн үг. Тиймээс энэ талаар СЕХнд асуудал тавина” хэмээн тус тойргийн хорооны дарга М.Баасан дорж ярилаа.
Өнгөрсөн пүрэв гаригт Сонгинохайрхан дүүргийн 80 хэсэгт байрлуулсан 156 машиныг шалгахаар туршилтын санал хураалт явуулсан. Энэ үеэр зургаан машинд сүлжээний доголдол гарч, мэдээллээ СЕХ-н дахь төв сервер рүү хугацаандаа дамжуулж чадаагүй байна. Тиймээс СЕХ-ны мэдээлэл технологийн ба гийнхан ажиллаж, сүлжээг зассан тул 14-нд машинд ямар нэгэн асуудал үүсэхгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Түүнээс гадна нэр дэвшигчидтэй холбоотой гомдол тойргийн хороонд ирснийг дүүргийн Цагдаагийн хэлтэс болон нийслэлийн Тагнуулын газарт хүргүүлсэн.
Тухайлбал, УИХ-ын зарим гишүүн, нийслэлийн зүгээс санал хураах өдөр зохион байгуулалт тай арга хэмжээ явуулах гэж байгаа болон иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө, эд материал тараасан тухай гомдол МАН-ын зүгээс ирүүлснийг хуулийн байгууллагад шилжүүлжээ. “Бидний зүгээс дахин санал хураалтыг шударга явуулахын төлөө ажиллана” хэмээн М.Баасандорж хэллээ.
Р.ЦЭЦЭГ