УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг саяхан өргөн барилаа. Засгийн газрыг хамт ран бүрдүүлж буй МҮАН энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрыг огцруулахад шалтгаан хэрэгтэй. Улс орон, ард түмний эрх ашигт нөлөөлсөн зүйл байгаа юу гэдгийг тодруулах нь чухал. Монгол Улс ардчилсан парламенттай, сөрөг хүчин Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл байна гэж үзсэн бол тэдний хэрэг. Дэмжих эсэх нь УИХ-ын гишүүдийн итгэл, үнэмшлээс хамаарна. Миний хувьд МАН-аас дэвшүүлсэн үндэслэлүүдийг ноцтой гэж үзэхгүй байгаа. Засаг, төр тогтвортой ажиллаж байж хийж бүтээнэ. Тиймээс байгуулагдаад жил ч болоогүй Засгийн газар, тэр тусмаа Ерөнхий сайдыг огцруулах нь буруу.
Дэлхийд нүүрлэж буй эдийн засгийн хямрал манайд нөлөөлж байгаа. Засгийн газраас хамаарах, хамаарахгүй зүйл бас бий. “Чингис” бонд арилжих нь эдийн засгийн амийг авч яваа гол арга зам гэж үздэг. Өдөрт олон зуун сая доллар хүүд төллөө гэж МАН шүүмжилсэн. Бизнес хийхэд зээл авдаг, тиймээс үүнийг үр ашигтай зарцуулаад явбал эдийн засагт нэмэр болно. УИХ Засгийн газраа сайн хянаж ажиллах ёстой.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Шинэчлэлийн Засгийн газар цалин нэмэхгүй, үүний оронд аж ахуйн нэгжүүдээ дэмжих замаар үнийн хөөрөгдлийг хязгаарлах бод лого баримталсан. Гэтэл уг бод логыг буруу гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа…
-Өмнөх Засгийн газрууд байнга цалин нэмж байсан ч өргөн хэрэглээний бараа ныхаа өсөлтийг тэр нь гүйцэж байгаагүй. Цалин нэмлээ ч бүтээгдэхүүний үнэ өсчихвөл орлогогүй иргэд дунд нь хэлмэгддэг. Бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой болгосны дараа цалин, тэтгэвэр нэмэх тухай ярих нь зөв. Одоо цалин нэмэх эх үүсвэр ч бас асуудалтай, төсөв хүнд байгаа. Ийм үед цалин нэмэх тухай ярих нь цагаа олоогүй хэрэг.
-МАХН-ын гишүүдийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай яриа гаргасан. Ер нь тэд байсхийгээд л Засгийн газраас гарах, эсвэл хэн нэг сайдыг огцруулах гэх мэт асуудал хөнддөг. Энэ бүхний ард байгаа цорын ганц шалтгаан нь тус намын дарга Н.Энхбаяр болдог. МАХН-ынхан тэднийг сонгосон иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах биш, гагцхүү намын даргаа ялаас мултлах зорилготой орж ирсэн мэт харагддаг. Асуудлыг Та хэрхэн харж байна вэ?
-Энэ тухай хэвлэлийн хурал хийсэн ч тогтоолын төсөл албан ёсоор оруулаагүй. Үндэслэлийг нь харах ёстой. Н.Энхбаяртай холбоотойгоор огцруулах асуудал хөндөх гэж байгаа бол буруу. Х.Тэмүүжин сайдын мэдэх асуудал биш. Түүний эрх мэдлээс гараад шүүхийн шатанд оччихсон. Засгийн газрын гишүүдийн заримд шүүмжлэлтэй ханддаг. Харин Х.Тэмүүжин сайдын тухайд нэр цэвэр, хууль зүйн салбарт шинэчлэл хийх гэж байгаа учраас огцруулах гээд буйг нь гайхаж байна. УИХ-ын гишүүд нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах гэж сонгогдсон. Хэн нэгнээс, эсвэл хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалж, төр засгийг тогтворгүй болгох гэж байгаа бол буруу. Үнэндээ тэд өмнө ч ийм асуудал тавьж байсан. Бид “Төрийг тогтворгүй болгож болохгүй” гэдэг байр сууринаас ханддаг. МҮАН-ын болон бие даагч гишүүд асуудалд ийм байр суу ри наас хандаж байгаа нь ажиг лагддаг. Цаашид улс орноо хөгжүүлж, ард түм ний амьдралыг дээшлүүлэх бодолтой л байгаа бол асуудалд нухацтай, үндэсний эрх ашгаа дээдлэх байр сууринаас хандах ёстой.
-Гэвч эвслийг хамтран бүрдүүлж буй МАХН ингэж ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?
-Тухайн намын дотоод асуу дал, хувь гишүүний итгэл үнэм шилд оролцоод яах вэ. Гэх дээ барьцааны улс төр хийгээд байгаа нь хөндлөнгөөс харагддаг.
-Аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа МАХН-ынхан МҮАН-тайгаа зөвшилцдөггүй. Тэгэхээр энэ эвсэлд МҮАН-ын байр суурь бүдэг харагддаг. Эвсэл байгуулсан харьцаа 70:30 байгаа нь үүнд нөлөөлдөг байх. Уг харьцаагаа 50:50 болгож өөрчилнө гэж байсан юу болсон бол?
-Анх сонгуульд оролцохдоо 70:30-ийн харьцаагаар нэр дэвшүүлэх тохиролцоо хийсэн. Гэхдээ дараа нь сонгогдсон гишүүдийн тоо бараг тэнцсэн. Эвслийн гэрээ байгуулж тохиролцох нэг хэрэг. Тиймээс гарсан үр дүнгийн дагуу УИХын гишүүдийнхээ харьцаагаар ажиллая гэсэн саналаа бид илэр хийлсэн. МАХН-ынхан маань “Эвслийнхээ гэрээг мөрд өнө” гэсэн. Одоо үнэндээ 70:30 байтугай 80:20 гэсэн харьцаагаар л хандаж байгаа шүү дээ. Сандал, суудал албан тушаалыг биш, үндэсний эрх ашгийг илүүд үзэж буй учраас бид хүлээцтэй хандаж ирсэн. Биднээс асуухгүйгээр Засгийн газрыг огцруулах асуудлыг хөн дөж буй нь хоорондын харилцаанд үл ойлголцол үүс гэж байгаа. Гэхдээ МАХН-ын зарим гишүүний зүгээс “50:50 хувийн харьцаагаар ажиллах нь зөв юм” гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ асуудлыг нам, нам дээрээ ярих цаг болсон.
-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН дангаар оролцохоо мэдэгдэж, нэр дэвшүүлэх магадлалтай хүмүүсээ нэрлэчихсэн. Үүнийг ч бас эвслээрээ ярилцах ёстой байсан биз дээ?
-Эвслийн нэрээр л УИХ-д суудал авсан. Өмнө нь “Эх орон-Ардчилал” эвслээс сонгогдчихоод, дараа нь тэр нь задармагц тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон жишиг бий. Үүнийг л дагаад байх шиг байна. Уг нь эвсэл дотроосоо нэг хүн гаргах ёстой. Бас Засгийн газрыг хамтарч байгуулахдаа эвсэл “Дараа дараагийн шатны сонгуульд хамтарч оролцоно” гэсэн тохиролцоо хийсэн. АН-ынхан одоогийн Ерөнхийлөгчөө нэр дэвшүүлнэ гэсэн. Гэрээ хэвээр байгаа бол түүнийг дэмжих үү гэдгээ ярилцах учиртай. Ярих зүйл их байна. МАХН-ынхан дээрх шийдвэрээ гаргахдаа биднээс асуугаагүй, асууж ч байгаагүй л дээ.
-Засгийн газрыг байгуулахад хий сэн гэрээ байгаа ч МАХН, ИЗНН дангаар сон гуульд оролцохоо мэдэгдсэн. УИХ-д суудалтай таван на маас танайх ганцаараа үлдчих гээд байна…
-Манайх асуудлыг дуулиан тарихгүйгээр шийддэг. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шаардлагатай гэвэл хурлаа хийгээд шийднэ. Одоо гоор энэ тухай ярьсан зүйл алга. Намын хурал болж байж шийдвэр гаргана. Жил болгоны Цагаан сарын Шинийн найманд манай нам Бүгд хурлаа хийдэг уламжлалтай. Гэхдээ энэ жил бид УИХ-д суудал авч, Засгийн газрыг бүрдүүлсэн гээд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Улс төрийн шийдвэр гаргахдаа бусад намын байр суурьтай уялдуу лах ёстой болсон. Тиймээс хурлаа түр хойшлуулсан.
-Энэ УИХ их онцлог бүрэлдэхүүнтэй. Өмнө нь иргэний хөдөлгөөнүүдийг тэргүүлж, эрх баригчдыг шүүмжилж тэмцэж явсан олон хүн УИХ-ын гишүүн болсон. Гол жагсагчид УИХ-д орчихмогц гудамжнаас тэмцэх дуу хоолой бүдгэрч, эзэнгүй болсон. Уг орон зайг УИХ-д суудалтай МАН “нөхөж” өнгөрсөн долоо хоногт жагслаа. Гудам жинд жагсаж явсан хүний хувьд энэ дүр зургийг Та юу гэж харав?
-Ардчилсан оронд ямар ч хүн итгэл үнэмшлээ илэрхийлж, жагсаж цуглах, үгээ хэлэх эрхтэй учир буруутгахгүй. Гэвч өн гөрсөн 23 жилийн турш бий бол сон бүхэнтэй МАН салшгүй холбоотой. Иргэний хөдөлгөөний шүүмжилдэг бай нь МАН байсан. Одоо алдаагаа ухаараад засахаар тэмцэж байгаа бол зөв. Харин улс төрийн ашиг хонжоо олох гэж, улстөржүүлж байгаа бол өөр хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилд Г.Уянга бид хоёр засгийн популист амлалтыг нэхсэн. Харин үүнийг маань үргэлжлүүлж МАН нэхэж байгаад таатай байна. Жагсаалынхаа нэрийг бараг манай холбооны нэрээр өгчихсөн байсан байх аа.
-Эрх баригчдыг шүүмжилж, буруу булхайтай тэмцэж явсан хүмүүс өөрсдөө тэдэн дунд орчихоор уусчихдаг. Ийм шүүмжлэл та нарт ирж байна уу?
-Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл УИХ-д олон орсон нь үнэн. Биднийг бага дуугарч байна гэж иргэд шүүмжилдэг. Бид нэг л дүгнэлт хийсэн. УИХ-аас гаргаж буй бодлого шийдвэрт хэрхэн нөлөөлөх талаар яаж ажиллах тухай бидний бодол, үзэл баримтлал бий. Бүхнийг харлуулах байр сууринаас хандахгүй. Аль болох бүтээлчээр хандаж, оруулж ирсэн хууль,тогтоолын төсөлд байр сууриа нэмэрлэнэ. Мөн төр засаг удаан орших эсэх нь биднээс хамаарах уу гэсэн нэг асуулт бий. Нэг талдаа хүчтэй сөрөг хүчин, нөгөө талдаа олонх болж чадаагүй эрх баригч нам байна. Тиймээс “Шударга ёс” эвсэл, бие даагч гишүүдийн улс төрийн шийдвэрээс байдал хамаарахаар эмзэг байна. Шүүмжлэх амархан, хийж бүтээх хэцүү. Улс орон, ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлсөн зүйл байвал дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй, тэмцэх цагтаа тэмцэнэ.
С.ТУУЛ