Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь МАН-ынхны, С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас өөрийнх нь хүсэлтээр огцруулах, чөлөөлөх эсэхэд улстөрчид анхаарлаа хандуулсан долоо хоног улирав. Парламентын ордонд өндөр албан тушаалтнуудын суудал ийнхүү “шилгээж” байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт болж 75 дахь гишүүн тодорсноор УИХ-д нэг суудал нэмэгдлээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх явц түүхэнд байгаагүй өндөр ирцийг бүрдүүлж чадсанаараа рекорд тогтоов. МАН-ынхан Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэлээ бататгахаар давшиж, олонх няцаан хамгаалах “тулаан” өрнөсөн. Тоонууд зөрж, олон нийтийг эргэлзүүлсэн ч зарим асуудлын талаар тодорхой мэдээлэл өгсөн завшаантай явдал болсон гэхэд болно.
Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн 7000 албан хаагчийг хууль бусаар халсан гэж МАН-ынхан ярьсан бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газ рын дарга Ч.Сайханбилэг “Яамны тоог нэмсэн ч агентлагийнхыг бууруулсан. Эцэст нь орон тоо 455-аар буурсан” гэсэн хариулт өгс өн. 7000 гэдэг тоог тэд няцааж, “Тийм хүмүүс байгаа бол нэр усаар нь жагсаагаад аваад ир” хэмээн баталгаа нэхэв. Сөрөг хүчинд харин ийм жагсаалт байсангүй. Өргөн барьсан асуудлыг нь шийдэхийн даваан дээр завсарлага авсныг нь АН-ын зарим гишүүн “Баримтаа цуглуулахаар явлаа” хэмээн хошигнож байна лээ. Томилгоо тойрсон шийдвэрээ Цэцээр орохоос өмнө цуцалчихсаныг нь МАН-ынхан хууль зөрчсөнөө баталлаа гэсэн бол шүүхээс “Буруутай” гэж үзсэн тогтоол гараагүй гэж нөгөөдүүл нь ам таглав. Байнгын хорооны хэлэлцүүлэг харьцангуй ажил хэрэгч болсон ч ууран дундаа Ерөнхий сайдаас эхлээд “Би хууль мөрддөггүй”, Д.Хаянхярваа “Би шударга юманд дургүй” гэх мэтээр буруу үг унагаж, цахим ертөнцөөр нэг шоолууллаа.
Чуулганы хуралдаан үндсэн үндэслэлээ хойш тавьж, үгийн “бөөс” түүхэд л чиглэв. Оффшор бүсэд байгуулсан компанийнхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүйн хариуц ла гаа хүлээж УИХ-ын дэд дарга С.Баярцогт чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь удаах дуулиан байлаа. “Мэдлэг багатайдаа, дансанд бага мөнгө байсан болохоор тоогоогүй, 2012 оноос өмнө мэдүүлэгт бүх компанийн нэрийг бичих шаардлага гүй бай сан” гэсэн гурван янзын шалтгаа ныг тэр хэлсэн. Үүнийг улс төрчдийн аюулгүй байдал алдагдлаа гэж “эм зэглэн” хүлээж авах хүн бай хад “Гаднынхны лообий, мөнгө угаах гэмт хэрэг” гэж хардах нэгэн ч гарав.
“Бичээгүй нь буруу учраас би УИХ-ын дэд даргын албаа өгье” гэж буйг нь улс төрийн соёл гэж сайшаах хэсэг ч байлаа. Энэ асуудал гэвч бас л эцэслэгдсэнгүй. “Шударга ёс” эвсэл завсарлага хүссэн. Улс төрийг доргиосон удаах асуу дал нь Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалт байлаа. МАН-ын Д.Сумъяабазарт АН-ын Л.Эрхэмбаяр 5000 хүний саналаар ялагдсан ч бараг хоёр өдрийн турш тахимаа өгөхгүй гүрийв. АН-ынхан нэг суудал өөртөө нэмэхийн тулд хуулийн заалт ашиглах гэж үзээд олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн нь үнэн. Татвар төлөгчдийн халааснаас гарч буй 397 сая төгрөг тоглоом биш, иргэдийн сонголтыг эцэст нь Л.Эрхэмбаяр хүлээн зөвшөөрснөөр нэр төрөө аврав. Ингэж сонгинохайрханчууд УИХ-д төлөөлөлтэй болох нөхцөл бүрдсэн бол эхний хоёр асуудлыг тойрсон мэтгэлцээн ирэх долоо хоногт үргэлжлэх болж байна.
С.ТУУЛ