Хүн ямар ч байр суурьтай байж болно, харин туйлшраад эхэлбэл л байдал бишиддэг билээ. Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо ны хурлаар хэлэлцэж байхад Су.Батболд гишүүн “Тэгж ярих юм бол амралтын өдөр хуралддаг юм чинь танай Засгийн газрын бүх шийдвэр хууль бус болно. Тэгээд л амралтын өдөр гээд Төрийн ордонд бэлтгэлийн хувцастайгаа холхицгоогоод байгаа биз.
Энэ асуудлаар хэн нэг иргэн Цэцэд хандвал та нар унана” гэлээ. Ч.Сайханбилэг тэндээс өндөлзөж, “Лхагва гаригт хуралддаг байхад Байнгын хорооны хуралд сайд нар дуудагдаж, орж, гараад асуудалтай байсан биз дээ. Тиймээс л хагас сайн өдөр хуралддаг болгосон” гэсэн тайлбар хийв. Ерөнхий сайд “Бид костюмтай сууж хурлаа хийдэг. Ер нь бямба гаригт ажилладаг болсноор өнгөрсөн найман сарын хугацаанд сарын ажил илүү хийсэн байна лээ. Гэхдээ ингэлээ гээд илүү цагийн хөлс авах гээгүй л дээ” гэсэн юм.