Ардчиллын анхдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Санжаасүрэнгийн Зориг агсны үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Монгол туургатны “Урамтай шатрын холбоо”, ”Зориг” сан хамтран хоёр дахь жилдээ нэрэмжит тэмцээнийг нь зохион байгууллаа. С.Зориг агсны мэндэлсний 51 жилийн ойн хүрээнд зохиогдсон тус тэмцээнд шатарчид хоёр ангилалд өрсөлдсөн.
“Монгол хүн саруул ухаантай” уриан дор болсон тулааны “А” ангилалд 2100-гаас дээш чансаатай их мастер Ц.Батчулуун тэргүүтэй 40-өөд шатарчин, “Б”-д 2100 хүртэлх чансаатай 100 гаруй тамирчин швейцарь системээр долоон өрөг тоглосон юм.
“А” ангилал, эрэгтэй:
1.ФИДЕ мастер У.Насанжаргал 6
2.Их мастер Ц.Батчулуун 6
3.ФИДЕ мастер Г.Эрдэнэ 5,
4-5.М.Мөнгөнхүү, Ш.Билгүүн 4,5.
Эмэгтэй:
1.С.М Б.Баярмаа.
2.ФИДЕ мастер Б.Ану
3.Г.Сайханзаяа
“Б”, эрэгтэй:
1.Д.Бат-Эрдэнэ 6,5
2.А.Баярсайхан 6
3-4-Г.Батбилэг, Ц.Цогтгэрэл 6
5.Б.Авирмэд 5,5
Эмэгтэй: 1.Б.Оюундарь 5
2.С.Сарантунгалаг 5
3.Э.Хулан 5
Ахмад: 1.П.Жигжидсүрэн 2.Л.Мягмарсүрэн
Эмэгтэй: 1.П.Бүжинлхам 2.Ш.Батцэнгэл 3.Б.Соёлмаа
Хөвгүүд: 1.Х.Болд 2.Алтайхүү 3.У.Агьбилэг
Охид: 1.Д.Амгалан 2.М.Намдалдагва 3.Ч.Цэрэнчимэд
Бага нас: 1.Г.Амартүвшин 2.Төгстөмөр 3.Г.Энхчимэг
Д.ГЭНЭЭ