Ерөнхий сайд Н.Алтанхуяг ба түүнийг дагалдан Бурхан Халдун ууланд гарч яваад төөрсөн “далдгануур 70” хүнийг авра хад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 14 сая 445 мянган төгрөг зарцуулсан билээ. Н.Алтанхуягийг огцруулах асуудалд “нэмэр” болж, “Төсвийн мөнгийг үргүй зарцуулсан” гэсэн шүүмжлэл өрнөсний дараа дээрх төөрөгсөд үүнийг буцаан төлөхөө мэдэгдсэн билээ.
Тэгвэл төөрсөн 71 хүнээс онцгой байдлынхан, төрийн тусгай хамгаалалтынхныг хасаад үлдсэн 58 хүн тус бүр 250.000 төгрөг гаргаж, нийт 14 сая 445 мянган төгрөгийг өчигдөр Засгийн газрын нөөц санд шилжүүлснийг “MIIS” компанийн дэд захирал М.Идэрбат сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Нөөц сангаас гаргасан мөнгийг 58 хүнд хуваахад тус бүр 250.000 төгрөг төлөх болсон аж. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ялгаагүй уг мөнгөө төлж, улсыг хохирогүй болгосон байна. М.Идэрбат “Бид Бурхан Халдун 71 гэсэн нэрээр мөнгөө шилжүүлсэн. Бусад маань Төрийн ордонд нэвтрэх боломжгүй учраас төлөөлөл болгон би мэдээлэл хийж байна. Биднийг төөрөх үед санаа зовж байсан бүх хүнд баярлалаа” гэсэн юм.