Монгол Улсаас Катар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Катар Улсын Дэд Эмир, үе залгамжлах хунтайж Шейх Тамим Бен Хамад Аль-Тани-д энэ сарын 22-нд Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Элчин сайдыг Дэд Эмир, үе залгамжлах хунтайж Шейх Т.Х.АльТани хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Катар Улсын Эрхэм Дээд Эмир Шейх Хамад Бен Халифа Аль-Тани-д уламжлахыг хүсэж, Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиг лэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Катар Улсын Эмир урилгын дагуу тааламжтай цагтаа Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй бай гаагаа илэрхийлж, айлчлалын хугацааг хоёр тал дипломат шугамаар тохиролцох боломжтойг дурдав.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Катар Улсад хийх албан ёсны айлчлалын талаар санал солилцож, хоёр орны харилцаанд түлхэц өгөх ач холбогдолтой айлчлал болохыг тэмдэглэжээ.