Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. Гишүүн Д.Мөнхгэрэлийн бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд дууссан тул УИХ-аас түүний оронд Д.Ганзоригийг томилох санал оруулсан юм байна. Байнгын хорооны гишүүд саналыг 100 хувь дэмжив. Д.Ганзориг 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
1985 онд нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Ивановын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсчээ. 1991-1992 онд Шинжлэх ухааны академийн Төр, эрх зүйн хүрээлэнд болон УБХ-ын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газарт Байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх, 1994-2012 онд МУИСийн Хууль зүйн сургуульд багш, 2011-2012 онд “Жи-Жи партнерс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхийн алба хашиж байна.
С.УУЛ