Монгол Ардын нам болон Монголын Ногоон нам харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, МНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр нар гарын үсэг зурсан юм. Сонгуулийн аливаа луйврыг таслан зогсоох, шударга ардчиллыг бий болгох, цөмийн хөнөөл, уран олборлох болон шар нунтаг үйлдвэрлэхийг эсэргүүцэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа уг санамж бичигт тусгажээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулж, монгол хүний сайн сайхан амьдрах бүхий л боломжийг хангахын төлөө тууштай тэмцэнэ. Энэхүү үзэл санаанд нэгдэх бусад нам, эвсэл, иргэний хөдөлгөөнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Т.Сайнаа