УИХ-ын өчигдрийн чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаар Сангийн сайд Ч.Улааны мэдээллийг сонслоо.
Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд манай улс дунд орлоготой орны тоонд багтжээ. Ядуурал орон нутагт нэмэгдэж, хэрэглээний үнийн индекс 2012 оны эцэст улсын хэмжээнд 14, Улаанбаатар хотод 14.2 хувиар өссөн байна. Махны болон согтууруулах ундааны татварыг нэмэгд үүлсэнтэй холбоотойгоор үнэ өссөн ба махны үнэ 2011 онтой харьцуулахад 43.7 хувиар нэмэгджээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн “Өнгөрсөн таван сарын хугацаанд нүүрсний экспортыг гацааж байгаад Ерөнхий сайд огцрох асуудал шийдэгдсэний дараа хөдөлгөж эхэллээ. Тонн тутмаас 20 долларын алдагдалтай байгаа учраас нүүрс гаргах асуудлыг зогсоосон гэсэн хариултыг тухайн үед өгч байсан ч одоо болохоор тэр хэвээр нь шийдчихлээ. Уг нь гурван долларын зөрүүтэй юм. Ингэж байгаа юм бол өнгөрсөн бүтэн таван сарын хугацаанд нүүрс гаргахыг зогсоосон хариуцлагыг хэн хүлээх юм бэ” гэлээ. Ч. Улаан сайд түүнд “Нүүрсний хувьд алдагдалтай байсан учраас нэг хэсэг экспорт зогссон нь үнэн. Одоо нийлүүлэгч болон худалдан авагч тал үнэ бүрдүүлдэг зардлынхаа тооцоог харилцан алдагдалгүй байхаар тооцсоны үндсэн дээр нийлүүлж эхэлж байгаа. Нүүрсний экспортыг зогсоох ямар ч сонирхол Засгийн газар болон Сангийн яаманд байхгүй. Аль болохоор нүүрс экспортлох нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Гол нь алдагдалгүй байхад анхаарах шаардлагатай байгаа юм. Нүүрсний экспортын үнийг гэрээнийхээр тооцож, хамгийн бага үнээр татвар ногдуулах горимд шилжүүлж үзсэн. Аргагүйн эрхэнд нүүрсний экспортыг зогсоосон юм” гэсэн тайлбар өгөв.
С.Бямбацогт “Өнгөрсөн долоо хоногт хийсэн Ерөнхий сайдын мэдээлэлд төсөв сайн байснаа өнөөд өр хүнд байна гэж буй нь ямар учиртай юм бэ. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, гадаадын хөр өнг ө оруулалт буурч байна. Төсвийн хууль зөрчсөн талаар тодорхой тайлбар хэлнэ үү. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой 500 мянган төгрөгийг зарим аймагт олгоогүй байгаа. Энэ мөнгө болон “Хүний хөгжил сан”-гаас олгох 21000 төгрөгөө аваагүй иргэдийн мөнгийг хэзээ олгох вэ” гэлээ.
“Долоо хоногийн өмнө төсөв их сайхан байна гэж яриагүй. Харин төсвийн бодит байдал амарг үй байгааг хэлсэн. Төсвийн гүйцэтгэл орлого тасарсан нь, зарлага 58 хувийн санх үүжилттэй гарсан нь үнэн. 2012 оны санхүүжилт бүрэн хийгдээгүй. 21000 төгр өг олгоход зарцуулах 31 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суусан байгаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх нь амин чухал асуудал. Сангийн яам бодит эргэлтийг дэмжихийн тулд салбарын яамдтай бүх талаар хамтран ажиллаж байна. Хоёрдугаар улирлаас байдал дээрдэх болов уу гэж найдаж байна. Орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгахад анхаарч ажиллаж байгаа“ гэсэн хариултыг Сангийн сайд өгөв. Ч.Хүрэлбаатар гишүүн долоо хоног бүр гаргаж байгаа үнэт цаасны борлуулалтыг сонирхоод, төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэхийг асуулаа. Ч.Улаан сайд “ Дөрөвд үгээр сар гарснаас хойш Засгийн газрын бондын ээлжит арилжааг гурван удаа зарласан ч хийгээг үй. Цаашид бондын зах зээлийг тогтворжуулаад, арилжаагаа тогтмол хийх зарчмаа барьж явна. Одоогийн байдлаар төсвийн тодотголыг эхний хагас жилд хийхээргүй харагдаж байна. Тодотгол хийх шаардлага бол байна” гэлээ.
С.УУЛ