Хөл бөмбөгийн Европын аваргуудын лигийн тэмцээн ид үедээ өрнөж, хөгжөөн дэмжигчид нь нойроо үл хайрлан үзэж байна. Уг спортод дуртай эрхэм гишүүд ч юм ярихдаа шигшээ багтай зүйрлэдэг болжээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэхийг хэлэлцэх үеэр гишүүн Ц.Цолмон ангийнхнаа “Бид бол нэг шигшээ баг” хэмээсэн юм. Төрийн албанд эхлээд МАН-ынхан оролцож, намынхаа гишүүдээс бусдыг халж эхэлсэн. Энэ жишгийг АН-ынхан гарч ирээд өөрчлөхийн оронд үргэлжлүүлснийг шүүмжлэхдээ тэрбээр дээрх жишээг авсан юм л даа. “Олон улсын тэмцээнд нэг багийнхан тасарч оролцдоггүй. Төрийн албанд зөвхөн эрх барьж буй намынхан л ажиллана гээд бусад хүнийг халаад, ялгаад байгаа чинь яг үүнтэй ижил ойлгогдож байна” хэмээн тэрбээр шүүмжиллээ.
С.УУЛ