Дээрх арга хэмжээний буянаар Улаанбаатар хот минь хэдэн өдөр ч болов хогоо шүүрдэж, шалаа арчсан айл шиг байгаа нь нийслэлчүүдэд их л таалагдаж байгаа. Төрийн ордны арын цэцгийн дэлгүүрээс эхлээд эгнэсэн хэдэн үйлчилгээний байгууллага өнгөрсөн пүрэв гаригт өмнөх талбайгаа шүүрдэж, савантай усаар хүртэл угааж харагдсан. Энэ бүх байдал УИХ-ын дарга З.Энхболдод ч мөн таатай санагджээ. Тэрбээр “Дандаа ийм байгаасай” хэмээн жиргээд, цэмцгэр болсон хотын төвийн зургуудыг хавсаргасан байна. Бас “Дандаа ийм байхад ядах юмгүй, гуравхан жил байхад хангалттай” гэсэн байна лээ.
Р.Оюун