Тайландын Вант улсын Ерөнхий сайд эрхэмсэг хатагтай Йинглак Чинават өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Сарын дотор манай улсад айлчилж буй гурав дахь Ерөнхий сайд нь энэ хатагтай болж байна. Өмнө нь Япон, Турк, Тайландын Засгийн газрын тэргүүнүүд айлчилсан билээ. Ийм богино хугацаанд томоохон орнуудын өндөр дээд хэмжээний олон зочин төлөөлөгч манай оронд айлчилж байсан удаагүй юм. Эрхэмсэг хатагтай Йинглак Чинаватыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Тайландын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурав. Үүний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээнд ярилцаж, үр дүнтэй хэлэлцээ хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа Засгийн газрын тэрг үүнүүд илэрхийлсэн. Цаашид уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтын болон хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөтг өх өөр тохиролцсоноо тэд сэтгүүлчдэд мэдээлэв. Мөн аж үйлдвэрийн парк байгуулах, хоёр орны хооронд хуваарьт нислэг үйлдэх боломж бүрд үүлэх, монголын ноолуур, тайландын торгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна. Улмаар харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулж, Засгийн газрын төлөөлөгчид гарын үсэг зуржээ.
Монгол-Тайланд улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2014 онд тохиохтой холбогдуулан соёл боловсрол, иргэд хоорондын харилцааг дэмжих олон талт үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулахаар болсон байна. Хатагтай Йинглак Чинават манай улсад болж буй Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох юм. Улаанбаатар-Бангконг Чиглэлд шууд нислэг хийхээр судалж байна Үүний дараа хатагтай Ийнглак Чинават УИХ-ын дарга З.Энхболдод бараалхав. Тайландын Ерөнхий сайд манай улсад анх удаа айлчилж буй учраас хоёр улсын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн байна. Хатагтай Ийнглак Чинават айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Засгийн газар хоорондын харилцаа хамтын, ажиллагааг өрг өжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал болоод Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны сайд нарын VII бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээн үүд үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.
Мөн Улаанбаатар-Бангконг чиглэлд шууд нислэг хийхэд Тайландын Засгийн газар анхаарал хандуулж агаарын шугам нээх асуудлыг судалж байгааг УИХ-ын даргад дуулгалаа. Дээрх уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгааг дуулгаад хатагтай Ийнглак Чинаватын энэхүү айлчлал улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлжээ.
С.УУЛ