УИХ-ын болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өчигдөр УИХ батлав. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг нэмэх замаар МАН-ын нэг гишүүнийг гурав хүртэлх хороонд харьяалагдах боломж олгохоор уг төсөлд зохицуулсан байсан юм. Намрын чуулганаас хойш гацсан уг төслийг өчигдөр УИХ гараас гаргав.
Улмаар гишүүн Л.Болд, Ч.Улаан нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Я.Санжмятав, Д.Тэрбишдагва нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ нарыг Өргөдлийн, гишүүн Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ нарыг Төрийн байгуулалтын, гишүүн Л.Гантөмөр, С.Оюун нарыг Төсвийн, гишүүн Х.Баттулга, Л.Цог нарыг Хууль зүйн, гишүүн Х.Баттулга, Л.Гантөмөр нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.
Харин Сү.Батболд, Д.Дэмбэрэл нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, гишүүн Ж.Энхбаяр, Д.Арвин нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, О.Содбилэг, Л.Энх-Амгалан нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, гишүүн Д.Лүндээжанцан, М.Энхболд нарыг Өргөдлийн, гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл нарыг Төрийн байгуулалтын, гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Хүрэлбаатар нарыг Төсвийн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн, гишүүн Г.Батхүү, А.Тлейхан нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус нэмж баталсан юм.
С.ТУУЛ