УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх асуудлыг шалгуулахаар АТГ-т албан ёсоор ханджээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх явцад түүний дүүгийн охин Г.Уянгын дээрх нэр бүхий компани Таван толгойгоос тонн тутамд 1.5 доллар авах тендерт ялсны учрыг Бүлгийн Ажлын хэсгийнхэн тодруулсан. Компанийн хөрөнгийн хэмжээ нэг өдрийн дотор нэмэгдэж, дээрх тендерт ялсныг МАН-ынхан илрүүлсэн билээ.
Ерөнхий сайд асуудлыг нь үргэлжлүүлэн хэлэлцэхийн өмнө уг тендерийг цуцалж, Г.Уянгын нэрийг Ч.Уянга болгон сольсон хэмээн тэд мэдэгдсэн. Тиймээс тендер тойрсон асуудлыг шалгуулахаар АТГ-т, мөн УБЕГ буруу мэдээлэл гаргаж өгсөн хэмээн Хууль зүйн яаманд хандсан аж. Мөн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч ч уг асуудлыг анхааралдаа авах ёстой хэмээн үзэж түүнд албан бичиг илгээсэн байна.
С.УУЛ