Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны нэр дэвшүүлэлт энэ баасан гариг буюу тавдугаар сарын 3-наас эхэлж буй. Сонгуульд өрсөлдөх Парламентад суудалтай намуудаас МАН хамгийн эхэнд буюу энэ сарын 04-нд Бага хурлаа хийж, нэр дэвшигчээ албан ёсоор зарлахаа мэдэгдсэн.
Харин АН-ынхны хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хоёр дахь удаагаа нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой. Гэхдээ нэр дэвшигчээ Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас албан ёсоор баталгаажуулах учиртай тул энэ сарын 10-ны өдөр ёсчлохоор болжээ.Тэд нэр дэвшигчээ зарлах гэж яаралгүй, эрх баригч намын хувьд буурьтай хөдлөх бололтой. Харин ИЗНН болон “Шударга ёс” эвслийнхний хувьд ирэх долоо хоногт хуралдахаар төлөвлөжээ.
Д.Эрдэнэ