Цагийг эзэлсэн баян теннисчдийг шалгаруулахад дэлхийн шилдэг Серена Уильямс тэргүүн байр эзэлжээ. 1995 оноос өнөөг хүртэл 43179272 долларын шагнал хүртсэн америк бүсгүй ганцаарчилсан төрлийн 49 тэмцээнд түрүүлсэн түүхтэй. “Их дуулга”-ын 15 удаагийн аварга дүү Уильямс олимпийн дөрвөн алтан медальтайгаас гадна хамгийн залуудаа тэргүүн сэнтийд заларсан нэгэн. Гайхалтай тоглолтоороо шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсаар ирсэн бүсгүй Холливудын ертөнцөд байр сууриа бэхжүүлж амжуулсан нь бахтай. Зоригтой, бардам, дайчин түүнийг кинонд тоглуулах санал цөөнгүй ирдэг.


Одоогоос 11 жилийн өмнө “Лос-Анжелес Таймс”-т өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би бүх л амьдралаа зөвхөн теннист зориулалгүй, янз бүрийн салбарт хүч сорихыг хүсдэг. Надад ихээхэн боломж бий. Харин теннис жүжиглэх авьяаст минь түр зуур саад болж байна” хэмээн өгүүлсэн удаатай.
1.Тэрбээр анх 2002 онд “Миний Виггинсийн дүрд тоглосон юм. Халамж анхаарал муутай эцэг эхчүүдийн дэггүй үхдүүдийн бага ангийн багшийн дүрийг бүтээжээ.
2.2004 он. “Хууль ба рэм журам” цуврал киноны Хлое Спирсийн дүрийг амилуулжээ. Өөрөөр хэлбэл, сагсан бөмбөгч Хлоег дэлгэцнээ амилуулсан юм. Түүнд кинонд гол дүр бүтээх санал багагүй ирдэг боловч жүжиглэх чадвартай гэдгээ хүлээн зөвшөөрөөд теннисийг орхисны дараа л урлагт тусгай цаг зарцуулна хэмээн
3.2005 он. “Түргэн тусламж” олон ангит киноны Элис Ватсоны дүрд тоглосон. Мөргөлдөөний үеэр гэртээ үлдсэн бяцхан хүүгээ аврахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж буй эх хүний дүрийг бүтээсэн байна.
4.2012 он. “Үнэхээр сайхан” цуврал киноны Келли Стивенсийн дүрийг үтээжээ. Хуульч бүсгүй болж хувирсан тэрбээр хүүхдээ өөрийн гараар сгөхийг хүссэн ч хамтран амьдрах боломжгүй болсон эцэг, эх, хүүхдийн зовлонг нимгэлэхийг хүсэгчийн дүрд хувилсан байна. Өөрийн найз, дуучин Брэнди Ситэй хамт ажил хэрэгч хувцаснаасаа салж амжаагүй зураг нь дуран авайд ийн буужээ.
5.2014 он. “Wimbletoad” кинонд продюсорын хувиар оролцоно. Сюрприз! Серена Exodus Film Group-тэй хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр кино ертөнцийн шоу бизнес эрхэлж үзэхийг эртнээс хүссэн нь талаар болоогүй.
Б.ӨГДЭЙ