Улс төрийн нөхцөл байдал хүндэрч, АН-ын Д.Зоригт тангараг өргөж мэдэх нөхцөл үүссэн учир өрсөлдөгч С.Чинзориг ч бас тайван байх аргагүй болсон нь мэдээж биз. Тэрбээр Төрийн ордонд үзэгдэж, намын Бүлгийнхэнтэйгээ уулзаж байлаа. Түүнээс байр суурийг нь тодрууллаа.
-УИХ-ын сонгуулийн X тойрогт үүссэн шүүхийн маргаан юу болж байна вэ. Эцэслэн шийдэгдсэн учраас Д.Зоригт тангаргаа өргөнө гэж АН-ынхан мэдэгдэж байна л даа?
-Манай тойрогтой холбоотой маргаа ныг шийдэхдээ шүүх хэт нэг талыг барьсан. Шуналдаа автсан улстөрчдийн увайгүй бодлыг гүйцэлдүүлэх гар хөл нь болсон. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс Н.Төмөрхүү бид хоёрыг буруутгасан шийдвэр гаргахдаа хариуцагчаар оролцуулаагүй. Өвөр хангай аймгийн шүүх ч бас намайг хариуцагчаар оролцуулалгүй, гудамжинд байлгаж байгаад шийдсэн. “Миний эрх ашгийг хөндөж байна, гуравдагч этгээдээр оролцуулж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан ч “Шаардлагагүй” гэсэн шүүгчийн захирамж гарсан. Үнэндээ буруутай гэсэн шийдвэр нь нэг л шүүгчийн захирамж байсан. Улмаар маргааш нь Д.Зоригт, Г.Батхүү хоёрын талд асуудлыг шийдсэн. Давж заалдана гэхээр “Уучлаарай, шүүх хуралд Та хариуцагчаар оролцоогүй учраас давж заалдах боломжгүй” гэж байгаа юм. Хуулиа буруу хэрэглээд, илт нэг талыг баримтлаад, хууль бус шийдвэр гаргачихсан учир залруулахад нь тэдэнд хугацаа хэрэгтэй болж, удаад байгаа. Одоо би Сүхбаатар дүүргийн шүүхэд “Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсанд намайг холбогдолгүй болохыг тогтоож өгөөч” гэж хандсан. Энэ асууд лаар иргэний хэрэг үүсгээд шалгаж байна. Удахгүй шүүх хурал болоод асуудал нэг мөр болох байх. Түүнээс биш АН-ынхны яриад байгаа шиг Дээд шүүх, эсвэл Цэцээс эцсийн шийдвэр гарчихаагүй. Захиргааны хэргийн шүүхээр бол энэ асуудлыг хэлэлцээгүй, гомдол ч гараагүй. АН-ын бүлгийн дарга хэт нэг талыг барьсан тайлбар өгсөн байна лээ. Дээд шүүхэд хандахаар “Аймгийн давж заалдах шатны шүүхээр асуудал ороогүй учраас маргаан үүсгэх боломжгүй” гэсэн. Цэцэд хандахаар “Шүүхийн процесс дуусаагүй учраас маргаан үүсгэх боломжгүй. Шүүхээр эцэслэсний дараа та Цэцэд дахин хандана уу” гэсэн хариу өгсөн.
-Шүүх эцсийн шийдвэр гаргаагүй атал Д.Зоригт тангараг өргөчихвөл та ямар арга хэмжээ авах вэ?
-Ардчилсан Ерөнхийлөгчтэй, АН засаг барьж байгаа, дээрээс нь шүүхийн салбарт шинэчлэл хийнэ гэж ярьж буй цаг үед асуудлыг ингэж шүүхээр далайлгаж, дээрэм хийж шийдэхгүй гэж найдаж байна. Хэрэв олонх хүчээр Д.Зоригтыг тангараг өргүүллээ гэхэд хувь хүний үүднээс би яах билээ дээ, ямар боож үхэлтэй биш. Гэхдээ ийм дээрэм хийхгүй гэж найдаж байна. Болж өнгөрсөн шүүхийн бүх шийдвэр, оролцсон хүмүүсийн нэр бүхий баримт нь надад байна. Төр, шүүх нэг иргэндээ ингэж хатуурхаж болохгүй болов уу. Хариуцагч, эсвэл гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцохгүй, давж заалдах ч эрхгүй юм бол С.Чинзориг Монгол Улсын иргэн мөн үү, биш үү. Нөгөө талаас шүүх мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой. Эсвэл намайг оролцуулчихвал үнэнийг хэлнэ гэж айсан юм уу. Би тав, аравхан хүний зөрүүгээр ялаагүй. Д.Зоригтыг 6700, Г.Батхүүг 3500 хүний саналын илүүгээр ялсан. Хамгийн муугаар бодож үзье. Би хууль зөрчөөд тэр хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байлаа гэж бодъё. Гэтэл тэр хоёр охин намайг Д.Зоригтыг 6700 саналаар ялахад яаж нөлөөлж чадах вэ дээ. Мэдээж би хууль зөрчөөгүй. Тэр хүүхдүүдийг ажиллуулаагүй, гэрээ хийгээгүй. С.Чинзориг тэднийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан л гээд буй болохоос яаж гэдгийг баталж чадахгүй байгаа. Хэн оролцуулсан юм. Г.Батхүү хоёр хүүхдэд “МАН” гэсэн цамц өмсгөөд зураг авахуулчихаад шүүхэд өгсөн ч юм бил үү, хэн ч мэдэхг үй. Тиймээс шүүхийн салбар үнэхээр шинэчлэгдэж буй юм бол хариуцагчаар оролцуулж, давж заалдах эрхийг нь иргэддээ нээж өгмөөр байна.