МАН-ынхны УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаас авсан завсарлага өчигдөр дуу сав. Гэвч чуулганы хуралдаан хийх гэж өчигдөр бүтэн өдөржин “дуншсан” ч сөрөг хүчнийхэн оролцсонгүй. Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазарын тангаргыг эхэлж өргүүлэн, ард түмний сонголтыг баталгаажуулсны дараа албан тушаалын асуудлыг ярих ёстой гэж үзсэн юм. АН-ынхан өмнөх долоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахдаа “Нэр бүхий иргэн Цэцэд хандсан. Түүний шийд вэрийг хүлээнэ” гэсэн шалтгаан хэлсэн. Тэгвэл Үндсэн хуулийн цэц иргэний гомдлыг хэлэлцээд Д.Сумъяабазар буруугүй гэсэн шийдвэрт хүрсэн учир тэд өөр нэг арга олчихжээ. “Мэдээж гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах нь чухал. Д.Сумъяабазарын ч, Д.Зоригтын ч нэрийг СЕХ өргөн барьсан. Энэ хоёр асуудлаа хамт шийдье” гэсэн “эелдэг” барьцааг АН-ынхан өчигдөр сөрөг хүчинд санал болгов. Тэд нэгийн төлөө нөгөө суудлыг алдахыг хүсэхгүй учраас асуудал гацаанд орлоо.
МАН-ынхан УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг Д.Сумъяабазараар, АН-ынхан түүнийг нь Д.Зоригтоор давхар барьцаалсан “хөөрхөн” улс төр өрнөж байгаа юм. Улмаар Төрийн ордонд өчигдөржин сэтгүүлчид ч, улстөр чид ч тал талдаа хүлээсэн өдөр өнгөрөв. Сөрөг хүчнийхэн Бүлгийн дарга Н.Энхболдын өрөөнд үдээс өмнө, хойножин хуралдав. СЕХ нэрийг нь өр гөн барьчихсан, Цэц буруугүй гээд шийд чихсэн учраас энэ өдөр гарцаагүй тангаргаа өргөнө хэмээн бодсон 75 дахь гишүүн Д.Сумъяабазар улаан зангиа зүүж, “гоё дээрээ тавьчихаад”, Төрийн ордноор хэсэг алхсан. Хууль зүйн үүднээс түүнд тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахад нь ямар ч асуудал байхгүй. Гэхдээ улс төрийн том гацаа үүсэх нь тэр. Байдал бишидсэн учир үдээс хойш улаан зангиагаа тайлчихсан байв.
Өвөрхангайн үлдсэн нэг суудлыг УИХ-д Д.Зоригт төлөөлж болзошгүй улс төрийн нөхцөл үүссэн тул МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг ч ордныг “гороолж” өнжлөө. АН-ынхан мөн л Бүлгийн даргын хаа өрөөнд хуралдаж, чуулганы тан химдаа үдээс өмнө, хойно хоёронтоо орж, сөрөг хүчнийг хүлээв. Тангараг өргүүлэх, УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг больё гэхэд дараагийн төслөө хэлэлцье гээд дундуур нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог ч хуралдуулсан. Эцэст нь 16.00 цагийн орчимд МАН-ын цөөн гишүүн чуулганы хуралдааны танхимыг зорьж, хэлэлцээр соёрхон батлахад оролцсон. Юутай ч үүссэн нөхцөл байдалд АН, МАН, “Шударга ёс” эвслийн удирдлагууд ямар тайлбар өгснийг, хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэе.
Д.Эрдэнэбат: Бид хүчлэх гээгүй, зөвшилцөж шийднэ
-Цэцээс Д.Сумъяабазар буруугүй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс одоо тэр тангараг өргөхөд асуудалгүй
болсон биз дээ?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазарын болон Өвөрхангайн асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй. Бид маргалдаад байвал УИХ-ын үйл ажил лагаа сунжирна, улс төр ч газар авна. АН анхнаасаа байр сууриа илэрхийлсэн. Үнэндээ 26 дугаар тойргийн сонгуулийн санал хураалт Сонгуулийн хууль зөрчсөн. Санал хураалтыг 22.00 цагт хаах байсан ч 20.00 цагт хаасан. Гэхдээ бид энэ асуудлаар Цэц ямар шийдвэр гаргахыг хүлээнэ гэж хэлсэн. Цэц шийдвэрээ гаргасан учир хүлээн зөвшөөрч байгаа. Улс төр тогтвортой байх ёстой.
-Өвөрхангай аймгаас Д.Зоригт гишүүн тангараг өргөх үү?
-Захиргааны хэргийн шүүхээр үүнийг эцэслээд шийдчихсэн учраас ямар ч маргаан байхгүй. С.Чинзориг хууль зөрчсөнийг тогтоочихсон. СЕХ-ноос Д.Зоригтын нэрийг өргөн барьчихсан. Тиймээс өргөн барьсан хоёр гишүүний бүрэн эрхийг нэг зэ рэг баталгаажуулъя гэж байгаа юм.
-МАН-ынхантай энэ асуудлаар санал солилцсон уу?
-Санал солилцож байна. Бүлгүүд асуудалд ухаалаг хандах байх. Бид асуудлыг хүчээр шийднэ гээгүй. Хуулийн хүрээнд ярилцъя, зөвшилцье. Хууль зөрчсөн гээд харилцан маргаан үүсгэвэл дуусахгүй. УИХ элэг бүтэн байх шаардлагатай байна.
Н.Батцэрэг: АН, МАН-ын асуудалд бид оролцоод яах вэ
-Гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, УИХ-ын дэд даргыг сонгох асуудал гацаанд ороод байна. Үүссэн нөхцөл байдалд “Шударга ёс” эвсэл ямар байр суурьтай байна вэ?
-Холбогдох материалаа СЕХ Ерөнхийлөгчид танилцуулаад УИХ-д оруулж ирсэн. Энэ хүрээнд л ярих ёстой. Түүнээс намын Бүлгүүд хувь хүний асуудал ярьж буй мэтээр хандаж болохгүй. Сонгогчдын шийдчихсэн асуудлыг өөр хаа нэг газар засах гэж оролдох, нягтлах нь буруу. Мөн хуулиа ягштал баримтлах ёстой. Манай Бүлэг өглөө хуралдаад санал солилцсон. Улмаар “Бид буруу, зөв гэж шийдвэр гаргах субъект нь биш. Мөн Захиргааны хэргийн болон бусад шатны шүүхийн шийдвэр бидний гар дээр ирээгүй учраас тухайлан ярих боломжгүй” гэж үзлээ. Улс төрийн хувьд бол энэ АН, МАН-ын нэг нэг гишүүний асуудал учраас тэд хоорондоо яриг. Бид дундуур нь оролцоод яах вэ. Гол нь асуудал хуулийн хүрээнд байх ёстой гэж үзэж байна.
-Өөрөөр хэлбэл, СЕХ-ноос Д.Сумъяабазар, Д.Зоригт нар тангаргаа өргөх ёстой гэж үзэж байна уу?
-СЕХ яг хэн хэний нэрийг өргөн барьсныг бид мэдээгүй байна. Өргөн барьсан материал нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг бид нягталж мэдэхгүй.
С.Бямбацогт: Нэр дэвшигчээр асуудлыг барьцаалж буй нь хууль бус
-МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцсонгүй. Танай намын бүлгээс зөвшилцөж чадаж байна уу?
-Бид асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой гэж үзэж байгаа. Цэц шийдвэрээ гаргасан учраас Д.Сумъяабазарын тангаргыг өрг үүлэх ёстой.
-АН-ын бүлэг Д.Зоригтыг хамт тангараг өргүүлнэ гэсэн. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Д.Зоригт, С.Чинзориг хоёрын мар гааныг шүүхээр шийдвэрлэнэ. Гэтэл асуудал нь шийдэгдээгүй байхад нэр дэвшигчээр барьцаалж оруулж ирэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж манай Бүлэг үзэж байна. УИХ элэг бүтэн байх ёстойг анхаарах шаардлага бий. Хамгийн гол нь нэгээр нь барьцаалж нөгөөг оруулж ирэх байдлаар асуудалд хандаж болохгүй.
С.ТУУЛ