УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Р.Гончигдоржийг Дэд даргаар сонгох асуудлыг шийдэв. МАНынхны уг асуудлаас авсан завсарлагын хугацаа уржигдар дууссан учир ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Сөрөг хүчин хэдийгээр “Эхлээд Сонгинохайрханы мандатыг баталгаажуулах ёстой гэж байсан ч АН-ынхан үүнийг Өвөрхангайн Д.Зоригтын асуудалтай хамт шийдэх байр суурьтай байгаа учраас хүсэлт нь бүтсэнгүй. Улмаар санал хураах болоход хуралдаанд оролцсон 60 гишүүний 51.7 хувийн саналаар Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонгов. МАН-ынхан эсрэг санал өгсөн юм.