Хөрөнгө орлогын мэдүүлгийн 2012 оны тайлан өнгөрсөн лхагва гаригт нийтэд ил болов. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг авах үйл ажиллагааны дүнгийн талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуягтай ярилцлаа.
-Хөрөнгө орлогын 2012 оны мэдүүлэг авах явцад ямар нэгэн зөрчил дутагдал гарсан уу?
-Зөрчил бараг гараагүй. Төрийн өндөр албан тушаалтай 255 хүн хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргаж өглөө. Бусад 47 мянга орчим албан тушаалтнаас хугацаа хожимдуулсан болон гаргаж өгөөгүй 37 хүн байгаа. Тэдэнд хариуцлага тооцуулахаар болсон.
-Хугацаа хожимдуулсан албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Тэдний дөрөв нь төрийн захиргааны, найм нь улс төрийн албан тушаалтан, 16 нь аймаг, сум, дүүргийн ИТХын төлөөлөгч байгаа. Бусад нь төрийн өмчит хуулийн этгээдийн болон үйлчилгээний албан тушаалтан. Тэднээс 30 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, хоёр нь ажлаасаа халагдсан. Үлдсэн тав нь тухайн үед мэдүүлгээ гаргаж өгөөгүй боловч хариуцлага тооцуулах үед ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Ажлаа хийхээ больсон тул хариуцлага тооцох боломжгүй.
-Ажлаасаа халагдсан хоёр хүн ямар алба хашиж байсан бэ?
-Мэдүүлэг гаргаж өгөөгүй албан тушаалтныг ажлаас нь халах хуулийн заалт бий. Албан тушаалын хувьд нэг нь УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, нөгөө нь УИХ-ын гиш үүний туслах байсан. Нэг нь хөр өнг ө орлогын мэдүүлэг огт өгөөгүй бол нөгөө нь хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан. Хүмүүс янз бүрийн шалтгаантай байгаа. Бид тухайн этгээдийн удирдах албан тушаалтанд нь хариуцлага тооц гэдэг шаардлага тавьж, ямар хариуцлага хүлээлгэхээ удирдах албан тушаалтан шийддэг.
-Орон нутгийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлэг авах ажиллагаа ямар байдалтай болсон бэ?
-Зарим аймаг, сумын ИТХын төлөөлөгчид хөрөнгө орлогын мэд үүлгээ гаргаж өгөөгүй. Тухайлбал, Төв, Баян- Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймгийн ИТХ-ын 16 төлөөлөгч байгаа. Тэдэнд хариуцлага тооцуулсан. ИТХын төлөөлөгч нь ард түмнээс сонгогддог албан тушаалтан тул Ёс зүйн хороодод нь асуудал тавьсан.
-Тэдний хоцорсон шалтгаан юу юм бол?
-Сумын төлөөлөгч нар ихэвчлэн малчид байдаг. Хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөх тал дээр тэд хайхрамжгүй хандсан. Бид мэдээлл үүдийг нь нөхөн гаргуулж аваад хариуцлага хүлээлгэсэн. Нийтийн албанд нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг урьдчилан гаргаж өгөх ёстой. Томилогдох гэж байгаа байгууллага түүнийг нь АТГ-т ирүүлж, хянуулж шалгуулах ёстой. Харин зарим байгууллага хууль зөрчиж, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулалгүйгээр томилох тохиолдол түгээмэл гарч байна. Аймгуудад ч хууль зөрчсөн ийм томилгоо олон гарсан. Тухайлбал, Завхан аймгийн 24 сум, Хөвсгөлийн 18, Увсын 19 сумын Засаг даргын урьдчилсан мэдүүлгийг огт хянуулалгүйгээр томилсон. Түүнчлэн, Дорнодын 14 сумаас 12, Говь-Алтай аймгийн 18 сумаас найм, Баян-Өлгий аймгийн 13 сумаас зургаа, Хэнтий аймгийн 18 сумаас дөрвөн сумын Засаг даргыг хууль зөрчин томилсон байна. Ийнхүү хууль зөрчин томилж байгаа нь тухайн албан тушаалтанд тэднийг томилох ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй Завхан, Дорнод аймагт одоо болтол зарим багийн Засаг даргаа сонгоогүй байна. -Хууль бус томилгоо хийсэн хүм үүст ямар хариуцлага тооцуулах вэ? -Хууль бус томилгоонуудыг хүчинг үй болгуулах арга хэмжээ авна.
-Өнгөрсөн 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт цагдаагийн нэг алба хаагч гарааш зарсан мөнгөө мэд үүлээгүйгээс ажлаасаа халагдаж байсан. Тэгвэл гадаадын банкинд хадгалсан нэг сая ам.долларын хадгаламжаа нуусан УИХ-ын гишүүн С.Баярцогтод ямар хариуцлага тооцох вэ?
-Төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалт хийх, хариуцлага тооцох эрх нь Ёс зүйн хороонд байдаг. Харин бусад албан тушаалтны асуудал АТГ-т хамаарна.
-Хөрөнгө орлогын мэдүүлгийг танайхаас шалгаж, нягталдаг биз дээ?
-Мэдүүлгүүдийн хувьд АТГ-аас тодорхой төлөвлөгөө гаргаад байгууллагуудад хадгалж байгаа мэдээлл үүдийг татаж, хянаж шалгадаг. Одоогоор шалгаж байгаа зарим асуудал бий. Үүнийг шалгаж дуусаад, хариуцлага хүлээлгэсний дараа нийтэд мэдээлнэ. Тиймээс одоогоор зөрчлийн талаар ярихад эрт байна.
-Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар “Төрийн мэдээлэл” товхимолд засвар оруулсан гэсэн яриа гараад байна. Энэ талаар тайлбар хэлэхгүй юү?
-”Төрийн мэдээлэл”-д засвар ороогүй ээ. Хэвлэхэд 2-3 хонодог. Нэлээд зузаан материал болдгоос гадна шуудангаар тараадаг учраас хугацаа орсон. Түүнээс биш гадуур бичээд байгаа шиг засвар хийсэн асуудал байхгүй.
-Мэдүүлгүүд өнгөрсөн оныхоос ямар өөрчлөлттэй байна вэ?
-Одоогоор бид дүн шинжилгээ хийгээгүй байна. Энэ жилийн хувьд мэдүүлэг гаргагчдын материалыг цахим хэлбэрээр хүлээн авсан. Хоёрдугаарт, төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлгийг тусдаа цахим хуудас гарган олон нийтэд мэдээлсэн. Мэдээллийг хурдан шуурхай, нээлттэй авах боломжийг бий болгосон. Энэ удаагийн мэдүүлгийн тоо харьцангуй өндөр, 99.97 хувьтай гарсан шүү дээ.
Р.ОЮУН