-МАХН-аас Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ-
Монголын улс төрийн түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх анхны эмэгтэй улстөрч тодров. МАХН-ынхан өнгөрсөн бямба гаригт Бага хурлаа хийж ийм шийдвэрт хүрчээ. Нэр дэвшигч тодруулах хуулийн хугацааны сүүлчийн өдөр амжуулан уг шийдвэрийг гаргахын тулд тэд Бага хурлаа хоёронтоо хойшлуулаад байсан юм. Энэ нь МАХН-ынхан МАН-ыг дэмжиж оролцох нь гэсэн хардлага төрүүлж байв. Юутай ч бямба гаригт Бага хурлын өмнө Гүйцэтгэх зөвлөл нь хуралджээ.
Тус намынхан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Н.Удвал нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хэмээн нэрлээд байсан билээ. Тэгвэл 21 гишүүнтэй Гүйцэтгэх зөвлөлийн хуралд намын дарга Н.Энхбаяр нь Эрүүл мэндийн сайд хатагтайн нэрийг санал болгосон гэнэ. Улмаар дөрвөн эрхмээс Н.Удвал тунаж, Бага хурлаас 95 хувийн дэмжлэг авч чаджээ. МАХН-ын бага хурлаар эхлээд уг сонгуульд оролцох эсэхээ шийдсэн аж. Олонх дангаар оролцох ёстой гэж үзсэн тул ийнхүү нэр дэвшигчээ тодруулсан байна. АН-ын Ц.Элбэгдорж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ нартай мөр зэрэгцэн хүч, оюунаа үзэх МАХН-ын өрсөлдөгч нь ийнх үү эмэгтэй улстөрч Н.Удвал болов. ИЗНН, МҮАНынхан Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоо мэдэгдсэн билээ.
С.УУЛ