Энэ сарын 7-15-нд Грек улсад 7-17 насны ангилалд явагдаж буй сурагчдын 2013 оны ДАШТ-ий 6 тавилын дараа манай хөвгүүдээс “В-7” ангилалд Е.Төгстөмөр 5.5, “B-9”-д Г.Амартүвшин 4,5, Б.Ирмүүнтулга, Ц.Тэнгис, Б.Батзориг нар 4, “B-11” насанд Ц.Цолмон 4.5, “B-13”-д Ц.Бат-Эрдэнэ 3.5, “B-17”-д Ц.Лхагвасүрэн 4.5, охидын “G-7” ангилалд Г.Энхчимэг 4, Б.Энхсаран 2, “G9- ”-д О.Цэлмэг 4, Б.Удвал 3.5, Б.Энхжаргал 3, Б.Алтантуяа 1, “G-13”-д Д.Номин-Эрдэнэ 4, “G-15”-д Н.Уранчимэг 4.5, Ж.Сарантуяа 4, О.Жаргалмаа 3.5 оноотой явж байна.
ФМ У.НАСАНЖАРГАЛ ТҮРҮҮЛЭВ
Энэ сарын 8-10-нд Тусгаар тогтнолын ордонд болсон өндөр чансаатай шатарчдын тэмцээнд ФМ У.Насанжаргал (Эрч), ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай), ИМ Б.Хатанбаатар (Баянгол) , ИМ Б.Гүндаваа (Шунхлай), өсвөрийн шатарчин Э.Энхнар (Сүхбаатар) нар айрагдаж, ДМ Э.Болдоо, ЭФМ У.Лхамсүрэн нар тусгай шагнал хүртэн өсвөрийн тамирчны болон “Ихэр бэрс” клубийн нэрэмжит шагналыг олон хүн гардан авлаа. Уламжлалт тэмцээнийг 3 сая гаруй төгрөгөөр ивээн тэтгэсэн “Говийн өв” групп хүндэт шагналаа МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар, гавьяат тамирчин, ОУМ Л.Мягмарсүрэн, ОУМ Ц.Лхагвасүрэн нарт олгов.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН "ТОМ ЦОМ"- ЫН ТЭМЦЭЭНИЙ ЯВЦААС
Энэ сарын 3–15-нд Женев хотноо болж буй Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Том цом”-ын цувралын эхний тэмцээний 8 тавилын дараа А.Музычук (Словен, 2585), Б.Хотенашвили (Гүрж, 2505) хоёр 5.5, Е.Лагно (Украин, 2548), Т.Косинцева (ОХУ, 2517) нар 5, А.Ушенина (Украин, 2491), Жу Вэнжунь (БНХАУ, 2544) 4.5, Хоу Ифань (БНХАУ, 2617), Н.Дагнидзе (Гүрж, 2545) 4, А.Костенюк (ОХУ, 2491) 3.5, Т.Батчимэг (2298) В.Чмилите (Литв, 2522) 2.5, О.Гиря (ОХУ, 2463) 1.5 оноотой байна.
М.КАРЛСЕН 1,5 ОНОО АВЧЭЭ
Энэ сарын 8-18-нд Норвег улсад зохиогдож буй анхны супер тэмцээний 3 тавилын дараа С.Карякин (ОХУ, 2767) 3, В.Ананд (Энэтхэг, 2783), Л.Аронян (Армен, 2813) хоёр 2, Х.Накамура (АНУ, 2775), П.Свидлер (ОХУ, 2769), Т.Ражабов (Азербайжан, 2745), М.Карлсен (Норвег, 2868) нар 1.5, В.Топалов (Болгар, 2793), Ван Хао (БНХАУ, 2743) нар 1, Й.Хаммер (Норвег, 2608) 0 оноотой явж байна. Хурц байрлал үүсгэж тоглосон дэлхийн аваргуудын нүүсэн өргийг сонирхоно уу.