Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа ирэх долоо хоногоос эхэлнэ. Парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулж, батламжаа гардаж эхэлсэнтэй зэрэгцээд сонгуулийн кампанит ажлын ерөнхий уур амьсгал эхнээсээ тодорч байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч нь МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Дархан аварга хэмээх түмэнд хүндлэгдсэн алдартай энэ эрхэм УИХ-д гурвантаа сонгогдохдоо байгаль орчин, баялгийн шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцсэн. Үүгээрээ ч ард түмэнд нэр хүндтэй болсон. Харин Ц.Элбэгдоржийн хувьд дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсыг хавтгайд нь хэрсэн ашигт малтмалын лицензийн замбараагүй олголтод хориг тавьснаар байгаль орчин, малчдын бэлчээр нутгийг лиценз гэх алга дарам цааснаас илүүд үзэж, үндэсний аюулгүй байдлаа сахин үлдээсэн. Энэ утгаараа гол хоёр өрсөлдөгч маань хоёулаа байгаль орчноо баялгаас илүүд үнэлдэг хүмүүс.
Харин эмэгтэй нэр дэвшигч гэдгээрээ энэ хоёр өрсөлдөгчөөсөө ялгарч, онцгойрч буй Н.Удвалын хувьд мөн л шударга ёсны төлөө тэмцэгч, МАХН-ын лидерийн нэг. Энэ утгаараа гол хоёр өрс өлдөгч маань хоёулаа байгаль орчноо баялгаас илүүд үнэлдэг хүм үүс. Харин эмэгтэй нэр дэвшигч гэдгээрээ энэ хоёр өрсөлдөгчөөс өө ялгарч, онцгойрч буй Н.Удвалын хувьд мөн л шударга ёсны төл өө тэмцэгч, МАХН-ын тод лидерийн нэг. Хэн хэн нь хэлэх үгтэй, хийсэн ажилтай улстөрчид. Монголын ард түмэн сайнтай, муутай нь өөр өөрсдийнхөөрөө хүлээн зөвшөөрдөг. Харин сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц пиарчид нь тэдэнд зохисон зохиогүй, үнэн худал нь мэдэгдэхгүй маск зүүлгэх ажиллагаа өрнүүлдгээс бодит нүүр царайг нь танигдахгүй болтол өөрчилдөг тал бий. Уг нь Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н. Удвал нарын зан төлөв, улстөрийн төлөвшил, хүмүүжил, боловсрол гээд аль ч талаас нь харсан тэд хэн хэнийгээ газар дор ортол нь муулж, өөрсдийгөө магтан дөвийлгөж, сиймхийгээр нь өндийж гарч ирэх хүмүүс биш. Хувь хүний энэ эерэг байдал нь удахгүй эхлэх сонгуулийн сурталчилгааг улс төрийн цэвэр өрсөлдөөнөөр явагдана гэсэн найдвар төрүүлж буй.
Уг нь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг ард түмний эв нэгдлийг илэрхийлэхийн төлөөх өрсөлдөөн болохоос биш тойрог булаацалдсан улстөрчдийн жижиг өрсөлдөөний талбар биш билээ. Нэр дэвшигч тодорсонтой зэрэгцээд хоёр сая сонгогч өөрсдийнх өө үнэлэмж, итгэл үнэмшлээр хэнийг нь дэмжихээ бараг шийдчихсэн байгаа. Кампанит ажил, хар цагаан пиараар хэнийг нь яаж ч магтсан, муулсан тэдний тархинд суусан сонголтод нэг их нөлөөлдөггүйгээрээ Ерөнхийл өгчийн сонгууль бусад сонгуулиас ялгаатай. Өмнөх сонгуулиудын үр дүнг ажиглахад 2009 оны сонгуулиас хойш сонгогчдын сэтгэлгээ нэлээд өөрчл өгдсөн. Анхны болон хоёр дахь Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчид хувь хүнээс нь илүү Ардчилсан, Хувьсгалт хэмээх намынх нь фоноор сонголтоо хийсэн бол тэднийг хоёр дахиа нэр дэвшихэд нь хувь хүнийх нь үнэлэмжээр дахин сонгож байлаа. Тиймдээ ч П.Очирбатыг АН-ынх гэхээсээ илүүтэй хээгүй хувь хүн талаас нь үнэлсэн бол Н.Багабандийг мөн л хийгүй бодь улстөрч гэдгээр нь хоёр дахиа сонгосон.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч энэ байдал давтагдаж Н.Энхбаярыг итгэлтэй, түшигтэй намын төлөөлөл гэдгээр нь сонгосон ч хоёр дахиа нэр дэвшихэд нь хувь хүнийх нь үнэлэмж гологдсон билээ. Үүнд тэр үед өрнөсөн сонгуулийн тактикийн хэтэрхий гэмээр хар пиарууд, гутаан доромжлол нөлөөлсөн. Тэр үед АН-аас М.Энхсайхан, БНН-аас Б.Жаргалсайхан, “Эрэл” намаас Б.Эрдэнэбат нар өрсөлдсөн. Энэ сонгуулиар хар пиар гэдэг жинхэнэ утгаараа явагдсаныг хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно. Тэд бүгд хятадын эрлийз, тагнуулч хэмээн дуудагдаж байсан бол Н.Энхбаярыг авлигын загалмайлсан эцэг, улстөрийн хор найруулагч, дарангуйлагч хэмээн цоллож байсан. Сонгуулийн пиарчид, суртал ухуулагчдын бий болгосон ийм масктай нэр дэвшигчдийн дотор ард түмний эв нэгдлийг илэрхийлэх нь байтугай эх орноосоо “урвагч”, эрүүгийн “хэрэгтнүүд” Ерөнхийлөгчид нэр дэвшсэн болж таарсан. Ингэж муу муухайгаараа дуудалцаж, бие биенийгээ гутаан доромжилсны эцэст тэдний нэг нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчээр сонгогдсон. Дахиад хэзээ ч уулзахгүй юм шиг, бие биенийгээ хараар буддаг ийм “сурталчилгаа” улстөрийн цэвэр, шударга өрсөлдөөн биш. 2009 оных ч мөн л үүнийг давтсан.
Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг яс үндсээр нь гутааж, Хятадын цагаач гэх нэр хаяг зүүсний эцэст эхийнх нь нулимсыг үзэж байж санаа амарч байлаа. Харин одоо 2013 оны тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эвтэй, эргээд уулзах нүүртэй, ичих зовох, эрээлж цээрлэх булчирхайтай явагдаасай. Хэнийг ч яаж ч муулсан, гутаасан хэн нэг нь ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлж, эх орныхоо нүүр царайг дэлхийн улс орнуудад төлөөлнө. Тэр цагт Монгол гэх нэгэн далбаан дор амьдрал цааш үргэлжлэхийг МАН, АН, МАХН-ын сонгуулийн менежер, пиарчин гэх кампанит ажлын зохиолыг бичигчид санаасай. Одоо монголчууд хэн ч, юу ч хэлж, бичиж болдог цагаан цаас байхаа больсон. Монголын улс төр төлөвшиж, сонгогчид боловсролтой мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон. Тэд нэр дэвшигчдийг яаж ч муулсан, сайлсан, МАН-ыг яаж ч доош хийсэн, АН-ыг яаж ч магтсан бодит байдалд өөрсдөө дүгнэлт хийх чадвартай болсон. Тиймээс Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн сонгууль эвтэй болж өндөрлөөсэй.
Эв нэгдлийг хангаж, цэвэр, шударга, ардчилсан сонгуулийн сурталчилгааны төлөө улс төрийн намууд нэгдээсэй. Энэ бүхэн сонгуульд өрсөлдөх улстөрийн намууд, нэр дэвшигчийн ёс зүйгээс шууд шалтгаална. Харин сонгуулийн дүн шударга, ардчилсан байж чадах уу гэдэг бол өөр асуудал. “Хар хайрцаг” хэмээн нэрлэсэн сонгуулийн автомат машинаар санал тоолно. Сонгогчдын саналыг автоматаар нэгтгэн дүгнэдэг нь хардалт дагуулж, УИХ, Орон нутгийн сонгуулийн гомдол, эргэлзээ одоо хүртэл эцэслээг үй байгаа. Ийм маргаан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар давтагдахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ эргэлзээ тээнэгэлзлийг арилгахын тулд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.3-т “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчн үүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж заасанчлан автомат тооллогын машиныг дагасан хардлага, тээгийг арилгаж яагаад болохгүй гэж. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү дээ.