Хоёр Засгийн газар дамнан ярьж ирсэн “Мон гол 93” шатахуун маргааш наас худалдаанд гарах тухай таатай мэдээ чих дэлдэж, монголчууд анх удаа өөрийн нэрийн бензинээр автомашиныхаа “ходоод”- ыг дүүргэх найдлага төрөв. Хам гийн гол нь үү ний цаана шатахууны үнэ буурна гэсэн горьдлого иргэдийн дунд асаж байна. Арга ч ү гүй биз. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шатахууны үнийг 50 төг рөгөөр бууруулахаа олон нийтэд зарласан. Энэ амлалт өнгөрсөн сарын сүүлчээр хэрэгжиж эхлэх байсан боловч сураг тасрав.
Өмнөд хөршид “Петро Чайна” компанитай хийсэн гэрээ ний үр дүнд Дорно дын сав газ раас олборлож буй газрын тосоо Хөх хот дахь неф тийн үйлдвэрт боловсруулснаар ийнхүү “Монгол 93” шатахууныг гарган авсан хэмээн мэдээлж буй. Одоогийн байдлаар 6000 гаруй тонн “Монгол 93” авчихаад байгаа бөгөөд цаашид сар тутам 10 мянган орчим тонныг авахаар гэрээ байгуулжээ. Гэвч ма най улсын шатахууны нэг сарын хэрэглээ 70 орчим мянган тонн. Нэгэнт “Монгол 93”- аар дотоодын нийт хэрэглээ гээ хангаж чадахгүй тул ОХУ-аас үлдсэн хэрэгцээгээ хангах нь ойлгомжтой. Хойд хөрш манай улсад энэ сард 54 мянган тонн, ирэх сард үүнээс арай илүү хэмжээтэйг ний лүүлэхээр тохиролцсон гэж буй. Гэвч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэ мэгдээд ирвэл зөвхөн манай улсад зориулж хөнгөлөхгүй нь мэдээж. “Монгол 93”-аа ямар үнээр борлуулах гэж буй талаар Газрын тосны газрын Хангамжийн зохицуулалтын хэлтсийн дарга Л.Рад наасүрэнгээс лав ла хад “Энэ шатахууныг бор луулах гэрээ бай гуулсан “Маг най Трейд”, “Шунх лай”, “Петровис” компани “Монгол 93”-ыг А92- ын ханшаар борлуулна” гэлээ. Үнэ буурах асуудал юу болсон талаар тодруулахад тэрбээр “ОХУ-аас авах 54 мянган тонн шатахуун энэ сарын сүүлчээр ирнэ. Тиймээс тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр шатахууны үнэ буурах боломж бүрдэх байх” хэмээв.
Уг нь нефть импортлогч дотоодын компаниудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, зөвхөн ОХУ-аас бус, БНСУ, БНХАУ зэрэг орноос нефть импортлох замаар шатахууны үнийг тогтворжуулах бодлогыг Засгийн газар хэрэг жүүлснээр амлалтаа биелүүлнэ гэж байв. Харамсалтай нь Ерөн хий сайдын амлалт лав энэ сард хэрэгжихгүй нь бололтой.
Б.ИРЭЭДҮЙ