Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй нээлттэй уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариулж байхаар болжээ. Эхний уулзалтаа өчигдөр хийв. Ерөнхий сайд эхний таван минутад тухайн долоо хоногийн гол үйл явдал, хийсэн ажлынхаа талаар товч мэдээлж, үлдсэн 25 минут нь сэтгүүлчдийн “мэдэлд” байх аж. Ил, тод, нээлттэй ажиллах зарчим баримталж буй учраас сард нэг биш, долоо хоног бүр ажлаа танилцуулах нь зөв гэж үзсэн юм байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин нар манайд айлчилсан.
Бариад эхэлчихсэн орон сууцуудыг дуусгах зорилгоор 380 тэрбум төгрөг шийдсэн, гадаадад суугаа Элчин сайд, Консулуудтайгаа цахим уулзалт хийснээ Ерөнхий сайд ярив. Тэдэнд тухайн оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах, манай улсаас экспортолж байгаа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, сууж байгаа оронд шинээр нэвтэрсэн ололттой бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлж байх үндсэн гурван үүрэг өгсөн аж. Мэдээж Монгол Улс анх удаа өөрийн өмчийн “Боинг” онгоцтой болсныг онцоллоо. Дараа нь хэвлэлийнхэн түүнээс сонирхсон зүйлээ асуув.
-В.Якунинтай яг ямар асуудлаар ярилцсан бэ. Таван толгойн төмөр замыг MCS групп барихаар болсон гэх мэдээлэл үнэн үү. “Чалко” компанитай гэрээгээ ямар нөхцөлөөр сайжруулж чадав?
-“Улаанбаатар төмөр зам”-ын нэвтр үүлэх чадвар болон ачаа эргэлтийг нэмэгдүүлэх саналыг ноён В.Якунин тавьсан. Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийнхээ эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын үйл ажиллагааг идэвхжүүлье гэсэн. Тавантолгойн төмөр зам барих ажлыг хэд хэдэн компани хэсэгчлэн хийхээр байсан бол одоо 51 хувь нь төрийн мэдэлд байна. Үлдсэн 49 хувьд ямар ч компани оролцох боломжтой. MCS группийнхэн урагш чиглэсэн зам тавьж байсан. “Чалко”-той хийсэн гэрээг алдагдалг үй болгосон. Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас зардлаа хэмнэхийг шаардаж байгаа.
-Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг яг хэзээнээс иргэдэд олгож эхлэх вэ. Зургаан хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөж, хашаа байшингаа зарчихсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?
-Зургаан хувийн хүүтэй зээл гэж байхгүй. Энэ бол дампуурал. Сонгуулийн өмнө хийсэн түр шоунаас болж иргэд хохирсон. Бид үүнийг зогсоосон. Тэдний төлөөлөлтэй ч уулз сан. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлээр асуудлыг шийднэ. Бид эхлээд орон сууцны нийлүүлэлтийг дэмжье гэж байгаа. Тэгж байж нөгөө талд нь найман хувийн хүүтэй зээл олгоно. Сонгуулийн жилд зориулсан биш, 30-40 жилийн настай хөтөлбөр байх учраас найм, есөн сард багтаагаад боловсруулж, шийдэх амаргүй. Эхлээд орон сууцаа барина, дараа нь зээл олгоно гэж ойлгох хэрэгтэй. Шууд хугацаа хэлэх боломжгүй.
-Дэд бүтэцгүй газар 10 гаруй тэрбум төгрөгөөр эмнэлгийн суурь тавьсан асуудал гарсан. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөг хэрхэн гаргах ёстой юм бэ. Яармагийн эмнэлэг барих шийдвэр гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-УИХ дээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг буруу хийж байна. Үүнийг жилээр биш, 4-5 жилээр төлөвлөх учиртай. Яармагийн эмнэлэг цэвэр, бохир усны ямар ч холболт байхгүй. Одоо бохирыг нь яаж шийдэхээ бодож байна. Уг ажлыг хийхэд оролцсон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Түмэндэмбэрэлийг ажлаас нь халсан. Ийм хүмүүсийг халахаар дараа нь “хоморголон халлаа” гэх мэтээр асуудал үүсдэг. Түүнийг хуулийн байгууллага эмнэлгийн тоног төхөөрөмж шинээр авах нэрээр хуучныг зарсан хэргээр шалгаж байгаа юм билээ.
-Намар олон хүүхэд сургууль, цэцэрлэгт нэмж орно. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй бай гааг яаж шийдэх вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын зорилгыг хэрэгжүүлэх сайн төсвийг энэ онд баталж чадаагүй. Өмнөх Засгийн газраас үлдсэн барилга, байшинг дуусгахад л анхаарсан. Дараа жилийн төсөв харин бүтээн байгуулалтад чиглэнэ.
-Тавантолгойн хувьцаагаа мөнг ө болгоё гэсэн иргэд олон байна. Тэдний асуудлыг яаж шийдэх юм бол?
-Төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр барих гэх мэт бэлтгэл ажлаа хийсний дараа иргэд хувьцаагаа зарвал үнэ хүрнэ шүү дээ. Одоо зарвал сая төгрөг хүрэхгүй. Тэгэхээр 2-3 жил хүлээсэн нь дээр.
-Та саяхан тариалангийн бүс нутгаар ажиллаад ирсэн. Хаваржилт, тариалалт ямар байна вэ?
-Тариалалт хэвийн үргэлжилж байна. Зун бороо хур сайн орвол намар улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 50 хувь хангах боломж бий.
С.ТУУЛ