Энэ сарын 3–15-ны өдрүүдэд Женев хотноо явагдсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Том цом”-ын цувралын эхний тэмцээнд Б.Хотенашвили (Гүрж, 2505) 8 оноогоор түрүүлж А.Музычук (Словен, 2585) 7.5, Т.Косинцева (ОХУ, 2517), Н.Дагнидзе (Гүрж, 2545) 6.5, Жу Вэнжунь (БНХАУ, 2544), А.Ушенина (Украин, 2491) нар 6, Е.Лагно (Украин, 2548) 5.5, Хоу Ифань (БНХАУ, 2617), А.Костенюк (ОХУ, 2491) 5, В.Чмилите (Литв, 2522) 4.5, Т.Батчимэг (2298) 3.5, О.Гиря (ОХУ, 2463) 2 онооны амжилт тус тус үзүүлэв.
ТИВИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭН ЭХЛЭВ
Филиппинд энэ сарын 18-нд эхэлсэн Ази тивийн 2013 оны АШТ-д 26 их мастер бүхий 77 эрэгтэй, 14 өндөр цолтон бүхий 40 эмэгтэй шатарчин өрсөлдөж байна. Энэ тэмцээнд манай 8 тамирчин оролцож буй бөгөөд эхний тавилд ИМ Ц.Батчулуун ялж, ОУМ Б.Мөнгөнтуул, ОУМ Г.Мөнхгал, ФМ С.Билгүүн нар тэнцэн, ИМ Б.Гүндаваа, ЭФМ У.Лхамсүрэн, ЭФМ Б.Ану, ДМ Б.Галмандах нар хожигджээ.
С.КАРЯКИН ТЭРГҮҮЛЭВ
Энэ сарын 8-18-ны хооронд Норвег улсад зохиогдсон анхны супер тэмцээнд С.Карякин (ОХУ, 2767) 6 оноогоор түрүүлэн, М.Карлсен (Норвег, 2868), Х.Накамура (АНУ, 2775) хоёр 5.5 оноотой удаалж, П.Свидлер (ОХУ, 2769), Л.Аронян (Армен, 2813), В.Ананд (Энэтхэг, 2783) нар 5, Ван Хао (БНХАУ, 2743) 4.5, В.Топалов (Болгар, 2793) 4, Т.Ражабов (Азербайжан, 2745) 3, Й.Хаммер (Норвег, 2608) 1.5 оноотой тэмцээнийг дуусгажээ. Тэмцээнийг магнайлагчийн мадын заналаар төгсгөсөн өргийг сонирхоно уу.
АНХДУГААР ТЭМЦЭЭН
Хэнтий аймгийн Батноров сумын 90 жилийн ой энэ онд болох юм. Тус ойн хүрээнд хэрэгжүүлэх 90 бүтээлч ажлын нэг болох “Оюунлаг иргэн-Бидний ирээдүй” уриатай шатрын анхдугаар тэмцээн Батноров суманд тавдугаар сарын 15-16-нд болов. Тэмцээнийг өсвөрийн охид, хөвгүүд, насанд хүрэгчдийн гэсэн зургаан ангиллаар зохион байгуулав.
6-10 насны
охид: 1.Б.Мөнхжаргал (4б анги) 2.Б.Нямхатан (4а анги) 3.Б.Онончимэг (3б анги)
Хөвгүүд: 1.А.Одхүү (2а анги) 2.Ц.Билгүүн (4б анги) 3.Б.Мөнхсүлд (1а анги)
11-15 насны
охид: 1.О.Отгончимэг (Бэрх) 2.Б.Анужин (Бэрх) 3.Ж.Оюунчимэг (7б анги)
Хөвгүүд: 1.Г.Түмэнсан (Бэрх) 2.А.Амаржаргал (8б анги) 3.Г.Мөнх-Эрдэнэ (8а анги)
Насанд хүрэгчдийн
эмэгтэй: 1.Д.Болорсан (7-р баг) 2.Ж.Дашзэвэг (3-р баг) 3.Балжинхатан (7-р баг)
Эрэгтэй: 1.П.Баяргэрэл (3-р баг) 2.Э.Нямбилэг (7-р баг) 3.Ч.Гантөмөр (7-р баг)
Эдгээр шатарчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав. Хөлөг Боорчийн нутагт болсон энэхүү арга хэмжээнд Монгол улсын гавьяат тамирчин, ОУМ Л.Мягмарсүрэн урилгаар оролцож, шатар сонирхогч хүүхдүүдэд өөрийнхөө гадаадын орны дэлхийд алдартай шатарчидтай тоглосон сонирхолтой өргүүдээсээ тайлбарлаж сургалт явуулсны зэрэгцээ 30 гаруй шатарчидтай зэрэг тоглолт хийв. Тус тэмцээнийг санаачлагч Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн ахмад шатарчин Ш.Алтангэрэлээс сэтгэгдлийг нь сонсоход: Миний санаачлагыг сумын засаг дарга Г.Тайванжаргал, ИТХ-ын дарга Д.Батмөнх, сургуулийн захирал Б.Хатанбаатар нар анхнаас нь идэвхитэй дэмжиж, маш сайн зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар болсонд миний бие бусад сонирхогчдын адил баяртай байна гэв.
А.ПҮРЭВЖАВ