Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагаан ы хөтөлбөрт эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн ”Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж буй хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн нэг болох “Эх орон 36” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн бямба гаригт олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд боллоо.
Уг арга хэмжээг нээж, тус хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар үг хэлж, цаашид бүх хүүхдийг хамруулах, хөгжлийн үнэлгээний тэмдэгт хэрэглэх загвар бий болгоход энэ хөтөлбөр чухал үүрэгтэйг онцолсон юм. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдэд хэрхэн зөв хүн болж төлөвших талаар туршлагаасаа хуваалцав. Тус хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд нээлтийн үеэр “Эх орон 36” хөтөлбөрийн гурав дахь сургалт эхэлсэн юм. Хөтөлбөрийг санаачлагчид хийсэн бүтээсэн ажлаа хэр үр дүнтэй болж буйг харуулахын тулд ийн хөтөлбөрийн дундуур нээлтээ хийж байгаагаа дуулгав. Тус хөтөлбөр ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл гурван үе шаттай хэрэгжих аж.
Хөтөлбөрийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөтөлбөрийн нэрэнд багтсан 36 гэдэг тоо ямар учиртай юм бэ?
-Бид тус хөтөлбөрөөр дамжуулж, Монголын өсвөр үеийнхэнд эх оронч үзэл тө- лөвшүүлэх, эр зоригийн чадвар эзэм шүүлэх, бие даасан байдал, оролцоог дэмжих, оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхийг зорьж байна. Үүний тулд эзэмшвэл зохих 36 төрлийн мэдлэг, ур чадварыг тодорхойлж, хөтөлбөртөө тусгасан. Хөтөлбөрийг амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүдэд 36 цагт багтаан хичээлээс гадуурх мэдлэг олгож буйгаараа онцлогтой.
-Одоогоор хэчнээн хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байна вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт нийслэлийн Сон гинохайрхан дүүргийн 250 эрэгтэй, Баянзүрх дүүргийн 250 эмэгтэй сурагч хамрагдаад байна. Хөтөлбөрт нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны 3300 хүүхдийг хамруулах юм. Эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ онд багтааж, орон нутгаас сургагч багш нарыг бэлтгэж, улмаар улсын хэмжээнд зохион байгуулна.
-Хөтөлбөрийн хэрэгжих явц үр дүнгээ өгч байна уу?
-Хөтөлбөрийг олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 2-4 хоногийн шаталсан сургалт хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалт арга зүйн хувьд их онцлогтой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үйл явдалд оролцохдоо шинэ мэдлэг, чадвар, дадалтай болж байгаа. Хамтран ажил лаж буй байгууллагуудаас бэлтгэсэн 25 сургагч багш хүүхдүүдтэй ажиллаж, хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа. Багш нар ч хүүхдүүдэд ам сайтай байна.
О.БАТ-УНДРАХ