СЕХ өнөөдөр 10.30 цагаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно. Үнэмлэхээ авсан нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад орох бөгөөд сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх юм. Улсын хэм жээнд Ерөнхийлөгчийн сон гуулийг зохион байгуулах сон гуу лийн 1904 хэсэг ажиллахаар бол сон. Энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дахин нэр дэв шүүлж буй АН-ыг УИХ-д суудалтай МҮАН, ИЗНН дэмжиж байгаа бол МАХН Н.Удвалыг сойж, Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн МАН-ыг Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн нам дэмжихээ илэрхий лээд байна. Сонгуульд нэр дэвшигчээ сойж буй улс төрийн намууд сурталчилгаагаа өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.
Б.Бат-Эрдэнэ нутгаа зорино
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр 16.00 цагт Соёлын төв өргөөнд болно. МАН-ын нийслэл, аймаг орон нутаг дахь сонгуулийн штабын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ орон нутаг дахь сурталчилгааг Хэнтий аймгаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ УИХ-ын гурван удаагийн сонгуульд тус аймгаас нэр дэвшиж сонгогдсон тул МАН нэр дэвшигчийнхээ орон нутаг дахь сурталчилгааг ажлыг төрөлх нутгаас нь эхлүүлэхээр шийджээ.
Ц.Элбэгдорж Сүхбаатар аймаг руу мордоно
Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутаг дахь сонгуулийн сурталчилгаагаа Сүхбаатар аймгаас эхл үүлэх мэдээ байна. Тус намын нийслэл, аймаг орон нутаг дахь сонгуулийн штабын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан аж. АН Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд оюутан залуусыг олноор хамруулах бодлого барьж буй гэнэ.
Н.Удвал Н.Энхбаяртай уулзана
МАХН-аас нэр дэвшиж буй Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр СЕХноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа Клиникийн II нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа намын дарга Н.Энхбаяртай уулзахаар төлөвлөсөн байна. Тус намын удирдлагууд нэр дэвшигчийнхээ сурталчилгааны нээлтийг маргааш хийхээр товложээ. Энэ өдөр аймаг, сум, дүүрэг, хороо бүрээс таван төлөөлөгч оролцох МАХН-ын Бүх ард түмний хуралдай болох тул Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийг хамтад нь зохион байгуулж буй аж.
Д.ЦАЦРАЛ