Монголын нутгаас олдсон хоёр үлэг гүрвэлийн араг ясыг энэ сарын 17-18-нд БНХАУ-д дуудлага худалдаагаар борлуулахаар зарласныг эх сурвалж дуулгалаа. Манай талаас дуудлага худалдааг зогсоох арга хэмжээ авсан бололтой.
Гэхдээ хоёр орны харилцаанд сэв сууж магадгүй гэсэн үндэслэлээр энэхүү үйл ажиллагааг машид нууцалж байгаа аж. Тиймээс үлэг гүрвэлийн араг ясны дуудлага худалдаа чухам хэрхсэн талаар мэдээлэл алга байна. Энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс лавлахад “Надад энэ талаар мэдээлэл ирээгүй” гэж хариуллаа.
Дашрамд дурдахад, ЮНЕСКО-гоос соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах төсөл хэрэгжүүлж, манай хууль хяналтын байгууллагынхныг сургаж байгаа аж.
Э.Төр