Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэг дорж Дорнод айм гаас сонгуулийн сурталчил гаагаа эхлэ хээр өчигдөр замдаа гарчээ. Тэрбээр зам зууртаа Яармаг дахь “Шунхлай” ШТС-аас Монголд олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн “Mон-93” шатахуунаар машинаа цэнэглэн хөдөлсөн байна. Эх орны газрын тосоор үйлдвэрлэсэн шатахуун авах болсон талаараа тэрбээр “Монгол нутгийн газрын тос шингэсэн шатахуунаар машинаа цэнэглээд замд гарч буй нь бэлгэшээлтэй юм. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай анх Монголоос газрын тос гарахад дээлээ мялаан угтаж байсныг хүн бүхэн санаж байгаа.
Одоо бидэнд хийдэг цаг, хийж бүтээх боломж байна. Монголчуудын хувьд, Монгол орны хувьд улирлаасаа шалтгаалаад ажиллах цаг бага байдаг. Монголчууд одоо нэгдэж ажиллах ёстой. Яг энэ шатахуун шиг Монгол Улс цаашаа гал алдахгүй байх ёстой. Монгол Улс цаашид эх орондоо газрын тосоо боловсруулж, шатахуун үйлдвэрлэдэг болъё. Цахилгаанаар өөрийгөө хангадаг болгоё. Төмөр замын асуудлаа маш хурдан шийдвэрлэе. Үйлдвэрлэлээ босгоё.
Уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож хийе. Энэ чиглэлд бүх хүч чадлаа зориулж ажиллах шаардлага тай. Үүний төлөө бүгдээрээ нэгдье. Нэг улс, багийн гаргах амжилт нэг л байх ёстой. Энэ бидний хийсэн бүтээснээр илэрнэ. Үүнийг бэлгэдэж Монголын газрын тосоор үйлдвэрлэсэн шатахуунаар унаагаа цэнэглэлээ” гэлээ.