Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр АН-д элсэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас намын гишүүний батлахаа гардав. Түүний ах Д.Сумъяабазар МАН-аас УИХ-д сонгогдож, саяхан бүрэн эрхээ баталгаажуулсан юм.
Д.Долгорсүрэн зааны хоёр хүү ийнхүү салаа сонголт хийжээ. Бас нэгэн “бөх од”-той болж буй учир АН-аас өчигдөр хэвлэлийн хурал зарлаж энэ тухайгаа мэдэгдсэн юм. Уг сонголтынхоо талаар Д.Дагвадорж “Энэ бол өнөөдөр хийсэн сонголт биш. Ухаан орсон цагаасаа ардчилсан хувьсгал, АН-ыг дэмжсэн. Тиймээс энэ бол миний амьдралдаа хийж буй хоёр дахь түүхэн сонголт. Хувь хүний үзэл бодлыг гэр бүлийнхэн маань хүндэтгэсэн” гэлээ.
С.УУЛ