МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр 16.00 цагт Соёлыг төв өргөөнөө албан ёсоор эхэллээ. Түүнийг дэмжигч гишүүд, сонгогчдоос гадна намын хамт олон нь цуглаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн гарааг нь хамтдаа эхлүүлсэн юм.
“Энэ удаагийн сонгууль нэлээд амаргүй бөгөөд онцлог үед болох гэж байна. Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдсан, олонхийг бүрдүүлсэн эрх баригчдын хүчээр түрий барьж, хаана, хална, хянана, хориглоно гэх дарангуйллын араншин өдрөөс өдөрт газар авч, хууль дээдлэх шударга зарчим ардчиллын үнэт зүйлс бүдгэрсээр байгаа, хохирсон, хэлмэгдсэн хүмүүсийн эцсийн горьдлого болсон шүүхийг төдийгүй АН-аас нэр дэвшүүлсэн гэдгээр дулдуйдан Ерөнхийлөгчийг хүртэл өөрсдийгөө хамгаалах бамбай болгон хувиргасан, төрийн албыг төрлийн сүлжээ болгосон, нийгэм бүхэлдээ тэгш байдал, шударга ёсоор ангасан энэ цаг үед монголчууд төрийн тэргүүнээ сонгох гэж байна” гэсэн МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн төв комиссын дарга Ө.Энхтүвшингийн үгээр ёслолын үйл ажиллагаа эхлэв.
Тус намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгохдоо нийслэл, орон нутгийн иргэд, гишүүд дэмжигчдээ хамруулж, монголчууд чухам ямар Ерөнхийлөгчтэй болохыг хүсэж буйг нь тодорхойлуулжээ. Нийт 200 орчим иргэний тодорхойлсноор төлөв төвшин, ноён нуруутай, байр сууринаасаа холбирдоггүй, ам ажил нь нэгддэг, шударга, нэр цэвэр, элдэв хууль бус, бохир үйлдэлд нэр холбогдоогүй, үндэсний эв нэгдлийг хангаж чадах хүнийг Төрийн тэрг үүн болгохыг эрмэлзэж буйгаа иргэд илэрхийлсэн байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад, ард түмний тавьсан босгыг давахуйц гишүүдийг мөн иргэдээр нэрлүүлснээ намын Бага хурлаараа нэлээд өрсөлдөөнтэй бөгөөд бодож, тунгааж Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсныг Ө.Энхт үвшин дарга онцлон тэмдэглэсэн. Түүнээс гадна 2004 оноос хойш нэг тойргоос тасралтг үй гурван удаа сонгогдсон Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч Монгол төрийн наадамд 11 жил тасралтгүй түр үүлж, жүдо бөхийн төрөлд улсдаа 12 түрүүлж, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга цол хүрсэн нь түүний зориг, ухаан, уйгагүй хөдөлмөр, тэсвэр хатуужил, шантаршгүй чанарыг харуулж буй чухал үзүүлэлт гэдгийг цохон тэмдэглээд төр засах АВАРГА УХААН-д нь итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Эгэл жирийн ардын хүүг өдий зэрэгт хүргэсэн ард түмэндээ Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл илэрхийлж мэхийн ёслоод сонгуульд оролцох хөтөлбөр өө танилцуулж, өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгогчдодоо амлалт өгөв.Тэрбээр “Олон түмний санал бодол, хүсэл зоригийг хүндлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг МАНын гишүүд, дэмжигчид надад өглөө. Миний гарал үүсэл, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэл, сүлд хийморийг Төрийн тэргүүний зэрэг дэвд нийцнэ гэж үзсэнийг би нэр төрийн хэрэг гэж ойлгож байна. Энэ үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, монгол хүний ёс жудгийг чанд сахиж, зөв бодолтой, эрс тэмүүлэлтэй, шулуун шударга өрсөлдөнө” гэв. Улс төрийн намчирхал, талцаан даамжирч, үндэсний эв нэгдлийг хангах зарчим алдагдаж, ард түмэн хуваагдаж, улс орон хүчгүйдэж байгаа нь өнөөгийн бүх алдааны учиг зангилаа болохыг хэлээд үүний улмаас үндэсний баялаг цөөн хүний гарт төвлөрч, баян хоосны ялгаа улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэв. Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмэн баялгийнхаа хишгийг хүртэж чадахгүйд хүрч буйн зэрэгцээ шүүх, хууль хяналтын байгууллага хүн бүрт тэгш, шударга үйлчлэхгүй болж, төрийн албан хаагчдыг төрд тууштай ажиллах баталгаа үнэгүйдэж байгаа зэргийг засаж, зөв хөрсөнд нь буулгахын төлөө зүтгэх нь Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний эрхэм үүрэг болохыг тэрбээр цохон тэмдэглэсэн. Иймээс ч “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрийнх нь агуулга, зорилго ч уг урианд оршиж байгаа аж.
Тэрбээр өөрийн гол үзэл санаагаа илэрхийлэхдээ “Хүний эцэг үр хүүхдээ алагчилдаггүй. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ алагчлах учиргүй. Иймээс би ард түмнийхээ элч бүхэнд тэгш хандана. Би хөтөлбөрөө хэрэгж үүлэхдээ залуустаа найдна. Ахмад үеийнхээ арга ухаанаас авч, өөрийн үеийнхэнтэйгээ зөвлөж, зөвшилцөж ажиллана. Хэрэв Монголын ард түмэн надад найдаж, итгэл хүлээлгэвэл би Үндсэн хууль болон бусад хуулийн үзэл санаа, үг үсэг бүрийг чандлан сахигч байна. Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг оройлон дээдлэгч, эв нэгдлийг илэрхийлэгч байна. Хууль, шударга ёсыг алагчлалгүй хэрэгж үүлж, ам ажлын нэгдлийг үлгэрлэн хангаж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах зарчмыг өмгөөлөн хамгаалагч байна. Авлига, хээл хахуулийг үндсээр нь халахын төлөө мятрашгүй тэмцэгч байна. Би бусармаг явдалд оролцоог үй, хутгалдаагүй, Хэсэг бүлэг хүн болон хэн нэгэнд барьцаалагдаагүй. Миний нэр цэвэр. Гар цэвэр. Сэтгэл цэвэр. Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг арилжихгүй. Би зарчмаа, оюун санаа, бие сэтгэлээ наймаалцахгүй. Би худал амлахгүй, хуурч мэхлэхг үй, дүр эсгэхгүй. Миний бие эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхашгүй бат бэх байлгаж, батлан хамгаалах хүч чадлыг хангаж, эх орныхоо олон улсын нэр хүндийг өндөрт өргөж, хөгжил цэцэглэлтийг баталгаатай авч явахын төлөө энэ биеийг огоорон ажиллана. Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжиж, ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ хамтдаа зүтгэцгээе” хэмээн уриалсан. Түүний баримталдаг хувийн зарчмыг МАН-ын дарга Ө.Энхтүвшин тодотгохдоо “Би амьтны амь таслахгүй, алт эрдэнэс ухахгүй, архи дарсаар ардаа хордуулахгүй, алба ажлаа оромдохгүй. Хуулийг гууль болгохгүй, худлыг зөв болгохг үй, ардыг алаг үзэхгүй, ардчиллыг дарангуйлал болгохг үй” хэмээн амласнаас нь иш татсан.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч Б.Бат- Эрдэнэ сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлснээ албан ёсоор зарлаж, ард түмнийхээ өмнө ам тангаргаа өглөө. Түүнийг дэмжиж буйгаа болон дэмжихийг уриалж буйгаа намын хамт олон, гэр бүл, найз нөхөд, дэмжигчид нь энэ үеэр мөн илэрхийлсэн юм.