Онцлох заалтаас ...
13 дугаар зүйл. Сонгуулийн байгууллага
13.2.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.
Тайлбар: Сонгуулийн хэсгийн хороодод төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн албанд түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй олон хүн багтжээ
13.5. Сонгуулийн хороод нь шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлэх бөгөөд доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо нь хүчингүй болгох эрхтэй.
Тайлбар: СЕХ-нд аймаг, нийслэлийн Сонгуулийн тойргийн хороо, хэсгийн хороог шууд удирдах, гаргасан шийдвэрт нь нөлөөлөх бүрэн эрх шилжсэн байна
22 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам
22.1. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гиш үүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
22.5. Санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн хугацаанд энэ хуулийн
22.2, 22.4-т заасан ажиллагааг хийхийг хориглоно.
Тайлбар: 22 дугаар зүйлийн зарим заалт иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхэнд халдсан төдийгүй зарим сонгогчийг нэрсийн жагсаалтаас учир бит үүлэг шалтгаанаар хасагдаж мэдэх нөхцлийг бүрдүүлсэн
31 дүгээр зүйл. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа
31.2. Нэр дэвшигч нь анхан шатны сонгуулийн санал хураалт дууссаны дараа анхан шатны сонгуулийн дүнгийн талаар мэдэгдэл хийнэ. Тайлбар: Санал хураалтын урьдчилсан дүн гарсны дараа нэр дэвшигч ялсан ч ялагдсан ч мэдээлэл хийх аж
31.6. Монгол Улсын Ерөнхийл өгч нэр дэвшсэн тохиолдолд албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд харин сонгуультай холбогдсон асуудлаар аливаа байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, шийдвэр гаргуулахыг хориглоно.
33 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа
33.4. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал сонгуульд оролцох нам, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно.
33.5.4. хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
33.12. Сонгуулийн сурталчилгааны аливаа материалд захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдах бөгөөд захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичих ба энэ нь радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.
33.14. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ хуульд заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлнэ.
33.20. Энэ хуулийн 33.3, 33.5.4, 33.6, 33.7.12, 33.11, 33.13, 33.15-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвш өөрлийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
Тайлбар: Сонгуулийн сурталчилгаа хийх үйл ажиллагааг зохицуулсан дээрх заалтад сонин хэвлэлийн сурталчилгааны асуудлыг бүхэлд нь орхигдуулсан хэрнээ хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвш өөрлийг түдгэлзүүлэх асуудлыг багтаасан байгаа
39 дүгээр зүйл. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевизийн нэвтрүүлэг ашиглах
39.1. Нэр дэвшигч олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулж болно.
40 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах
40.1. Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа зориулж өөрийн нэг цахим хуудас ажиллуулах, түүнчлэн олон нийтэд зориулсан үүрэн холбооны мессежийн үйлчилгээг хоногт нэгээс илүүгүй удаа ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулж болно.
Тайлбар: Цахим хуудас гэж олон нийтийн цахим сүлжээнд хэрэглэгддэг вэб сайт уу, эсвэл твиттер, фэйсбүк хаяг уу гэдэг нь тодорхойгүй
48 дугаар зүйл.Санал авах ажиллагаа
48.15. Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах тодорхой арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо авч хэрэгжүүлнэ.
Тайлбар: Сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцуулахын тулд санал хураалтын өдөр СЕХ сонгогчдод нэгдсэн унаагаар үйлчлэх үү эсвэл өөр төрлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна уу гэдэг нь тодорхойгүй.