Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал өчигдөр сонгуулийн кампанит ажлаа “Аса” циркт болсон МАХН-ын Бүх ард түмний их хуралдайн үеэр албан ёсоор нээв.
Их хуралдайн төлөөлөгчид нэр дэвшигчдээ хүндэтгэл үзүүлж, түүнд “Монгол Улсад шударга төр, Монгол оронд шударга нийгэм, журам хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлж чадах шударга тэмцэгч, удирдагч хэрэгтэй байна хэмээн захилаа. Мөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.
Н.Удвал орон нутаг дахь сонгуулийн сурталчилгааны ажлаа Монголын анхны нийслэл Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өнөөдөр эхлүүлж, дараа нь өөрийн төрсөн нутаг Архангай аймгийг зорих гэнэ.
Д.ЦАЦРАЛ