УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталлаа.
Ирэх оны төсвийн зураглавал зэсийг үнийг 6423.9, боловсруулсан нүүрсийг 120.2, төмрийн хүдрийг 125, жоншийг 200 ам.доллар, бензин шатахууны үнийг энэ оны түвшинд байхаар тооцож тусгасан аж.
УИХ-ын гишүүд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан энэ сангийн хөрөнгийг Монгол судлалыг дэмжих, монгол судлаач бэлтгэх, гадаад дахь монгол судлалын төвүүдийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулах, монголч эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажилд зориулах санал гаргасан нь олонхийн дэмжлэг авлаа.