Долоо хоногийн өмнө хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан нь Н.Алтанхуягийн танхимыг тойрон өрнөж буй дуулиан шуугианыг нэгээр нэмэв. Олон жил төрийн албанд зүтгэж, ЗГХЭГ-ын нэгэн тулгуур болтлоо мэргэшсэн Ш.Солонгыг ажлаас халах сургийг Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн байхдаа их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдах гэж байгаа гэх мэдээ дагалдав. Гэвч энэ нь Ерөнхий сайдын танхимаас нисгэсэн бор шувуу бололтой. Учир нь, ЗГХЭГын цөөнгүй ажилтан Ш.Солонготой хамт ажлаасаа халагдана гэж гэдийгээд байгаа.
Засгийн ажлын ёс жаяг, дэг журмыг нарийн мэддэг албан хаагчдаа ЗГХЭГ-ынхан халаад явуулчихаж бас зүрхлэхгүй байгаа бололтой. Сураг сонсоход, Ш.Солонгыг ажлаас халах өөр шалтгаан байсан гэх. 2013 оны улсын төсвийг батлах үед Ерөнхий сайдын багцад юунд зарцуулах нь тодорхойгүй 50 тэрбум төгрөг тусгагдсан. Энэ мөн гийг хууль журмын дагуу шилжүүлэх эрх Ш.Солонгод байдаг гэнэ.
Олны ярьж буйгаар “Эрдэнэ Тавантолгой” компанийн тендерт ялсан Н.Алтанхуягийн дүүгийн хүүхэд Г.Уянгын “Gobi power” компанид дээрх 50 тэрбумаас нэг тэрбум нь шилжсэн, эсвэл шилжүүлэхээр завдсан юм байх. Үүнийг нь “авдар”-ын эзэн Ш.Солонго мэдэж, хориг тавьсан байх магадлалтай. Энэ тухай мэдээлэл нийтэд түгмэгц ЗГХЭГ-ынхан Ш.Солонгыг хардаж, ажлаас халахаар яарсан нь энэ гэсэн мэдээлэл Төрийн ордонд тархаж байна.
Д.ЦАЦАЛ